Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших хоёр агуу дуучид болох Б.Сарантуяа, Т.Ариунаа нарыг Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнах болсон баяртай мэдээ сонссон талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ.
Өөжгий "Мөнхийн өрсөлдөгчид, ямар ч маргаангүйгээр нэгэн цаг үеийг эзэгнэж, тодорхойлж, бие биенээ ирлэж, хурцалж, Монгол гэрийн 2 багана шиг рок поп гэдэг их айлын тооныг тулж явсан 2 агуу дуучид маань эх орны Ардын жүжигчин цолоор шагнуулах болсон баяртай мэдээ сонслоо.
Баяр хүргэе 2-оо.
Манийгаа олон жил баярлуулж яваарай" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна