Узбекистан улсад болдог Al-Khwarizmi дөрөвдүгээр олимпиадаас манай сурагчид амжилттай оролцож, 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.
Сант сургуулийн сурагч Б.Жаргал алт, М.Номгон, Б.Мухулай нар мөнгө, С.Соёмбот, Баянхонгор аймгийн Төгс Алгоритм сургуулийн сурагч Ц.Төгсбилэг хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Хоёр өдөр тус бүр дөрвөн бодлого боддог, классик төрлийн, 15 хүртэлх насны хүүхдүүд өрсөлддөг тус олимпиадад манай сурагчдын багийг Сант сургуулийн багш Ц.Дэлгэрдалай, Х.Санжаахүү нар удирдаж оролцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна