Азийн мисс Ц.Аззаяа Miss Grand International тэмцээний финалын шатны шилдэг 18-д шалгарч, түүхэн амжилт гаргав.
Ц.Аззаяа "Бид чадлаа. Дэлхийн хамгийн том, хамгийн өрсөлдөөнтэй гоо бүсгүйн тэмцээнүүдийн нэгэнд дэлхийн шилдэг оролцогчидтой мөр зэрэгцэн өрсөлдөж, Монгол Улс маань түүхэн амжилт гарган Top 18-д шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо.

Өөрөөрөө, баг хамт олноороо, мөн энэ бүх хугацаанд дэмжиж тусалсан хүн бүрээр үнэхээр их бахархаж байна. Урмын үг хайрлаж, лайк, share хийж, санал асуулга бүрт идэвхтэй оролцож, Монголынхоо нэрийг хамтдаа гаргасан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Хамгийн сайхан нь Улсынхаа далбааг сэтгэл дүүрэн өргөөд зогсох тэр мөч миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Монголчууддаа маш их баярлалаа." гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна