ФИЛИППИН УЛСААС 210 АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ АЖИЛЛУУЛАХАД 3.96 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ ГЭВ


Нийслэлийн Иргэдийн Төлөөгчдийн Хурлын Ээлжит VII хуралдаанд Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин ЕБС-ийн англи хэлний багшийн хүртээмж, дутагдлыг нөхөх, багш нарыг чадавхжуулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. 2025-2026 оны хичээлийн жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 332 сургуульд нийт 336,907 сурагч англи хэл судалж байгаа бөгөөд 1532 англи хэлний багш ажиллаж байна. Үүнээс 1403 нь англи хэлний, 129 нь англи, орос хэлний багш байгаа аж. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд долоо хоногт 38,324 цагийн англи хэлний хичээл орж байгаа бөгөөд багшийн долоо хоногийн ачааллыг 22 цагаар тооцоход 1742 багш шаардлагатай байгаа юм. Өнөөгийн байдлаар 210 багшийн дутагдал үүссэн тул Филиппин улсаас 210 англи хэлний багш ажиллуулахад нийслэлийн төсвөөс 3.96 тэрбум төгрөг шаардлагатайг танилцууллаа.  

Нийслэлийн ЕБС-иудад англи хэлний багшийн хүртээмж, дутагдлыг нөхөх асуудлыг хэлэлцэх үеэр НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг англи хэлний сургалтын бодлоготой зэрэгцүүлэн монгол хэл, бичгийн сургалтыг ч мөн адил төрийн бодлогын түвшинд дэмжих шаардлагатайг онцлов.

Тэрбээр “Англи хэлний гадаад сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ монгол хэл, бичгийн сургалтыг ахисан түвшинд хөгжүүлэх бодлогыг хамтад нь хэрэгжүүлэх ёстой. Эх хэл, бичиг, соёлоосоо илүү гадаад хэлийг шүтсэн хандлага руу явж болохгүй” гэлээ.

Мөн гадаад багш нарыг өндөр зардлаар авчрах асуудалд болгоомжтой хандах ёстойг хэлээд, монгол багш нараа чадавхжуулах, англи хэл заах боловсон хүчнээ дотооддоо бэлтгэхэд илүү анхаарах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Түүнчлэн хөрш Өвөр Монголын монгол хэл, бичгийн өндөр мэдлэгтэй багш нарыг ийм төрлийн хөтөлбөрт хамруулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь ач холбогдолтойг ч дурдсан юм. Ч.Батзориг “Англи хэл бол бидний эх хэл биш. Тиймээс монгол хэл, үндэсний бичиг, соёлын дархлааг хамгаалсан бодлогыг боловсролын салбарт илүү хүчтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Нийслэлийн Боловсролын газар энэ чиглэлд бодлогоо тэнцвэртэй авч явах хэрэгтэй” хэмээлээ. Тэрбээр англи хэлний боловсролыг дэмжихийн зэрэгцээ монгол хэл, бичгийн багш нарыг давхар чадавхжуулах, сургалтын хөтөлбөрийг шинэ шатанд гаргах нь үндэсний аюулгүй байдал, соёлын дархлаатай холбоотой чухал асуудал гэдгийг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 8 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 16 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 18 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23