АНУ ГЕРМАНААС 5000 ЦЭРГЭЭ ТАТАХАА ЗАРЛАСАН НЬ ТРАМПЫН ДАНГААРАА ГАРГАСАН ШИЙДВЭР ҮҮ?


ХБНГУ-д байрлаж байсан 5000 америк цэргийг татах тухай АНУ-ын шийдвэрийг НАТО  ойлгохоор ажиллаж байна гэсэн мэдээлэл томоохон хэвлэлүүдээр гарчээ.

Энэхүү шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ХБНГУ-ын канцлер Фридрих Мерцтэй зөрчилдсөний дараа гаргасан байна.

ХБНГУ-ын Засгийн газар Трампын энэ алхмын ноцтой байдлыг багасгахыг хичээж, үүнийг “урьдчилан таамаглаж байсан” гэж тодорхойлон, Европ өөрийн батлан хамгаалалтад илүү их хөрөнгө оруулах хэрэгтэйг сануулжээ.

Пентагоны мэдээлснээр АНУ-ын цэргийг татах ажиллагаа ойрын 6–12 сарын хугацаанд явагдах юм. Энэ шийдвэр нь Мерц Трампын Ирантай хийж буй дайны бодлого болон Тегерантай хийсэн хэлэлцээрийг шүүмжилсний дараа гарчээ.

Канцлер Даваа гарагт АНУ-ыг Ираны удирдагчид “доромжилж байна” гэж мэдэгдсэн. Үүний хариуд Трамп “Мерц юу ярьж байгаагаа мэдэхгүй байна” хэмээн хэлж, удалгүй цэрэг татах боломжийг сөхсөн байна.

НАТО-гийн хэвлэлийн төлөөлөгч Аллисон Харт бямба гарагт тус эвсэл “Герман дахь хүчний байрлалтай холбоотой АНУ-ын шийдвэрийн дэлгэрэнгүйг ойлгохоор АНУ-тай хамтран ажиллаж байна” гэжээ.

Эдгээр мэдэгдэл нь уг шийдвэрийг Европын холбоотнуудтай бараг зөвшилцөлгүйгээр, дангаар гаргасан байж болзошгүйг илтгэж байгаа юм.

Харт олон нийтийн сүлжээнд бичихдээ: “Энэ өөрчлөлт нь Европ батлан хамгаалалтад илүү их хөрөнгө оруулж, хамтын аюулгүй байдлын хариуцлагын илүү их хэсгийг үүрэх шаардлагатайг харуулж байна” гэжээ. Тэрээр НАТО-гийн гишүүд өнгөрсөн жил Оросоос үүсэх аюул нэмэгдэж буйтай холбоотойгоор дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг батлан хамгаалалтад зарцуулах тохиролцоонд хүрснээс хойш ахиц гаргасныг онцолсон байна.

ХБНГУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч  АНУ тус улсад байрлах баазуудаасаа цэрэг татах төлөвлөгөө нь “НАТО доторх Европын тулгуур баганыг бэхжүүлэх шаардлагатайг” харуулж байна гэж хэлжээ. “АНУ Европоос, тэр дундаа Германаас цэргээ татаж магадгүй гэж урьдчилан таамаглаж байсан” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлээд тус улсад АНУ-ын цэргийн тоог ойролцоогоор 40,000 гэсэн байна.

Дональд Трамп бямба гарагт Флорида мужид сэтгүүлчдэд хэлэхдээ “Бид цэргүүдээ их хэмжээгээр цөөрүүлнэ, 5000-аас ч илүүгээр бууруулна” гэжээ.

АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр Германд аль хэдийн байрласан армийн бригадын байлдааны багийг татаж, тус улсад байрлуулах төлөвлөгөөтэй байсан алсын тусгалын их бууны батальоныг цуцлах бөгөөд бусад цэргүүд ч хамрагдаж болзошгүй байна.

АНУ-ын Батлан хамгаалах хүчний мэдээллийн төвийн мэдээлснээр Европ дахь баазуудад байнгын томилолтоор 68000 идэвхтэй алба хаагч байгаа гэнэ.

Цаашид цэрэг татах нь АНУ-ын Конгресстой зөрчилдөөн үүсгэж болзошгүй. Учир нь Конгресс өнгөрсөн жил Европ дахь цэргийн тоо 76000-аас доош буурах ёсгүй гэж заасан юм.

Энэ босгыг Румын улсаас нэг бригад татсаны дараа тогтоож, хоёр нам хамтран “цэргийн бүтцэд томоохон өөрчлөлт хийхийн өмнө нарийвчилсан үнэлгээ хийх”-ийг шаардсан мэдэгдэл гаргасан байна.

Европын нийслэлүүдийг илүү ихээр түгшээж буй зүйл нь АНУ-аас холбоотнуудад нийлүүлэхээр тохирсон зэвсгийн худалдаа хойшлогдож магадгүй явдал юм. Financial Times-ийн мэдээлснээр Трампын засаг захиргаа Их Британи, Польш, Литва, Эстони зэрэг орнуудад АНУ-ын зэвсгийн нийлүүлэлт удаашрахыг анхааруулсан бөгөөд Пентагон Ирантай хийсэн дайнд зарцуулсан нөөцөө нөхөхийг нэн тэргүүнд тавьж байна.

АНУ-ын анхаарал өөр тийш шилжсэнийг харуулан Төрийн департамент баасан гарагт Ойрх Дорнод дахь холбоотнууд болох Израил, Катар, Кувейт, АНЭУ-д нийт 8.6 тэрбум ам.долларын цэргийн худалдааг зөвшөөрснөө зарласан юм.

Харилцаанд өмнө нь байсан зөрчил нь АНУ-Израилийн Иранд хийсэн довтолгооны дараа НАТО-гийн холбоотнууд Ираны дайнд оролцохоос татгалзсанаар улам гүнзгийрсэн байна.

Канцлер Фридрих Мерц эдийн засгийн хувьд чухал Ормузын хоолойг нээхэд туслах зорилгоор Германы мина цэвэрлэгч хөлгүүдийг ашиглах санал гаргасан ч зөвхөн байнгын гал зогсоох гэрээ байгуулж, НҮБ эсвэл Европын холбооны мандаттай тохиолдолд л хэрэгжүүлнэ гэжээ.

Шпигель сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Мерц: “Бид Ирантай хийж буй дайныг буруу гэж үзэж байгаагаа Дональд Трампад хэлсэн. Гэсэн ч би АНУ-ын ерөнхийлөгчтэй хувийн сайн харилцааг хадгалахыг хичээж байна” гэсэн байна.

Гэвч Ираны дайн дуусгах оролдлого зогсонги байдалд орсон хэвээр байна. Трамп Ираны талын саналд “сэтгэл хангалуун бус” байгаагаа илэрхийлсэн бөгөөд уг саналд Ормузын хоолойн хоригийг хоёр тал харилцан цуцлах, харин цөмийн болон бусад аюулгүй байдлын асуудлыг түр хойшлуулах тухай тусгагдсан байв.

The Wall Street Journal-ийн мэдээлснээр Иран хэлэлцээний урьдчилсан нөхцлөө зөөлрүүлж, АНУ эхлээд хориг цуцлах ёстой гэсэн шаардлагаасаа татгалзсан байна. Гэвч шинэ хэлэлцээний тов хараахан тогтоогдоогүй байгаа юм.

Трамп Бямба гарагт Ираны шинэ саналыг хянаж байгаагаа мэдэгдсэн байна.

Хэлэлцээ дахин эхлэх боломжийг Израилийн өмнөд Ливанд хийсэн шинэ агаарын цохилтууд хүндрүүлж болзошгүй. Ливаны Үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр зарим тосгонд болсон довтолгооны үеэр 7 хүн амь үрэгдсэн байна.

Израилийн арми 50 гаруй Хезболлахын дэд бүтцийн объектод цохилт өгсөн бөгөөд өмнөд Ливанд байрлах цэргүүд рүү чиглэсэн пуужинг устгасан гэж мэдэгджээ.

Вашингтон хотод бямба гарагт Трампын шийдвэрийг өөрийнх нь нам дотроос шүүмжилсэн мэдэгдэл гарсан бөгөөд сенатор Рожер Викер, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Майк Рожерс нар хамтарсан мэдэгдэл хийсэн байна.

“АНУ Германаас цэргийн бригадаа татах шийдвэрт бид ихээхэн санаа зовж байна” гэж тэд хэлжээ. Мөн НАТО-гийн холбоотнууд батлан хамгаалах зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүргэсэн ч уламжлалт цэргийн сэргийлэх чадавхыг бүрэн орлох хүртэл хугацаа шаардлагатайг онцлоод АНУ-ын хүчийг хэт эрт бууруулах нь “саатуулах чадварыг сулруулж, Владимит Путинд буруу дохио өгөх эрсдэлтэй” гэж анхааруулжээ.

Мөн тэд Трампын дангаараа шийдвэр гаргах хандлагыг шүүмжилж, Европ дахь АНУ-ын цэргийн бүтцэд томоохон өөрчлөлт хийхдээ Конгресс болон холбоотнуудтай зайлшгүй зөвшилцөх шаардлагатайг тэмдэглэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 16 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 18 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23