Ч.ЛОДОЙСАМБУУ: ТУСГААР УЛСЫН ПАРЛАМЕНТЫГ ДУРААР ОНГИЧИЖ ХҮЧГҮЙ БОЛГОХ ХУУЛИЙГ БАТЛУУЛЖ ҮЛДЭЭЖ БОЛОХГҮЙ


УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өргөн барьсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулиа буцаан татахыг хүсэж, өөрийн цахим хаягтаа бичжээ. 

Ч.Лодойсамбуу "Монгол Улсын Ерөнхийлөгч Khurelsukh Ukhnaa улсынхаа тусгаар тогтнолыг бүх талаар батжуулахын төлөө олон үр дүнтэй ажил хийсэн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс хойш түүний үед л манай улсын гадаад харилцаа эргээд үлэмж сэргэсэн. Үүнтэй хэн ч маргахгүй.

Гэтэл Улсын их хурлын гишүүдийг хэмжих боломжгүй ёс зүйн гомдлоор эгүүлэн татдаг болгох хууль өргөн барьж УИХ-аар батлуулах гэж хүчилсэнээр өнөөдрийг хүртэл тусгаар тогтнолынхоо төлөө хийсэн ажил, гаргасан амжилт бүхнээ баллуурдах гэж байна. Маш том алдаа гаргаж байна. Үгэнд ороогүй, өр рүү нь өшиглөсөн дүү нараа шийтгэх гэхдээ улсынхаа тусгаар тогтнолыг урах алхам хийж байна.
Монголчууд албан тушаалаа амин хувийн эрх ашигтаа хэрэглэж итгэл эвдсэн авлигач, хулгайч нарын эрх мэдлийг хурааж авахыг, хууль бүгдэд ижил тэгш үйлчилдэг байхыг л хүсч шаардаж байгаа. Гэвч бидний энэ хүсэлд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль хамаагүй гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Одоо бидний тойрч хэлэлцээд байгаа энэ хуулийн төсөл бол цаашид УИХ дахь олонх нь цөөнхөөсөө таалагдаагүй хэнийг ч “Ёс зүйн зөрчил” нэрээр амыг нь барих, эс бол эгүүлэн татаад байх боломжийг үүсгэх хууль. “Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэмэх гээгүй” гэж тайлбарлаж байна билээ. Үнэн ч байх. Бид ч тэгэж бодохгүй байна. 

Гол нь цаашид АН, МАН аль нь ч олонх болдог бай ашиглах, “ашиглуулах”, тусгаар улсын парламентыг дураараа онгичиж хүчгүй болгох ийм хуулийг батлуулж үлдээж хэрхэвч болохгүй ээ л гэж байгаа юм. Хүссэн хүнээ “Ёс зүйн зөрчил гаргасаан” гээд гаргаж шидээд эхэлвэл Монголыг Монголчууд бид өөрсдөө удирдахаа болино. Монголчууд Монгол төрөө төлөөллөөрөө дамжуулж барьдаг бидний ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол ганхах биш бүрэн устана. 

Тиймээс Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх таныг аль нэг намын бус үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, эрх чөлөөт бүх ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсынхаа бүрэн эрх, тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө өргөн барьсан хуулиа буцаан татахыг тантай л ижил улсынхаа тусгаар тогтнол, үндэснийхээ эрх чөлөөнд чинхүү санаа чилээдэг, өргөсөн тангарагтаа бат сууж яваа залуу парламентчийн хувьд хичээнгүйлэн хүсэж байна." гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 16 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23