АНУ-ИРАНЫ ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭ 21 ЦАГ ҮРГЭЛЖИЛСЭН Ч БҮТЭЛГҮЙТЛЭЭ


Исламабад хотод 21 цаг үргэлжилсэн АНУ-Ираны энхийн хэлэлцээ бүтэлгүйтлээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэймс Вэнс түүний ахалсан баг тохиролцоонд хүрэлгүйгээр Пакистанаас явж буй талаар мэдэгдсэн юм.

Вэнсийн хэлснээр Иран АНУ-ын тавьсан нөхцөлүүдийг, тэр дундаа цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй байх амлалтыг хүлээн авахаас татгалзжээ.

Харин Ираны төрийн хэвлэл хэлэлцээ бүтэлгүйтсэн шалтгааныг АНУ-ын “хэтэрсэн шаардлага”-тай холбон тайлбарласан байна.

Энэ нь Вашингтон болон Тегеран хооронд сүүлийн хэдэн арван жилд болсон хамгийн өндөр түвшний шууд уулзалтуудын нэг байсан юм. Хэлэлцээ нь хэдэн долоо хоног үргэлжилж буй дайныг зогсоох энхийн гэрээ байгуулах зорилготой байсан ч ийнхүү бүтэглгүйтжээ.

Ираны Гадаад хэргийн яам өмнө нь хэлэлцээ амжилттай болох эсэх нь АНУ “хэтэрсэн шаардлага” болон “хууль бус шаардлага”-аасаа татгалзах эсэхээс хамаарна гэж мэдэгдэж байсан. Хэлэлцсэн гол асуудлууд нь Ормузын хоолой, цөмийн хөтөлбөр, дайны нөхөн төлбөр, хориг арга хэмжээ зэрэг байсан аж.

Ормузын хоолой нь “ноцтой санал зөрөлдөөн”-ий гол асуудлуудын нэг хэвээр байгаа гэж Tasnim News Agency мэдээлсэн юм.

Бенжамин Нетаньяху бямба гарагт Израил Ираны эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр “Миний удирдлага дор Израил Ираны террор дэглэм болон түүний холбоотнуудын эсрэг тэмцсээр байх болно” гэж сошиал сүлжээнд бичсэн байна. Израил АНУ болон Ираны хоороныд хэлэлцээнд оролцоогүй юм.

Дональд Трамп Цагаан ордны гадаа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Ирантай хэлэлцээр байгуулагдах эсэх нь “ямар ч ялгаагүй” гэж мэдэгджээ. “Ямар ч тохиолдолд бид ялна. Хэлэлцээр хийсэн ч, хийгээгүй ч надад ялгаагүй” гэж тэр хэлсэн байна.

АНУ-ын цэргийнхэн бямба гарагт Ормузын хоолойд тавигдсан минаг цэвэрлэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд тэнгисийн цэргийн хоёр устгагч хөлөг тус хоолойгоор нэвтэрсэн гэж мэдээлжээ. Харин Ираны нэгдсэн цэргийн командлал энэ мэдээллийг үгүйсгэж, АНУ-ын хөлгүүд уг усан замаар нэвтрээгүй гэж мэдэгдсэн байна.

Tasnim News Agency агентлаг баталгаатай эх сурвалжаас иш татан мэдээлснээр, Иран хэлэлцээ хийх тал дээр яарах бодолгүй байгаа аж.

Мөн АНУ “зохистой хэлэлцээр”-ийг зөвшөөрөх хүртэл Ормузын хоолой дахь нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт гарахгүй гэжээ.

Ойрхи Дорнод дахь дайныг зогсоох зорилготой олон цаг үргэлжилсэн хэлэлцээ ямар ч үр дүнд хүрэлгүй өндөрлөсний дараа АНУ болон Иран гал зогсоох тохиролцоогоо заавал биелүүлэх ёстой гэж Пакистаны Гадаад хэргийн сайд Ишак Дар онцолжээ. Тэрбээр “Талууд гал зогсоох амлалтаа үргэлжлүүлэн мөрдөх нь зайлшгүй чухал” гэж хэлсэн байна.

Мөн Пакистан улс ойрын өдрүүдэд Иран болон АНУ-ын хоорондын харилцаа, хэлэлцээ, яриа хэлэлцээг дэмжихэд өөрийн үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдгийг онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23