ИРАНЫ ЦЭРГИЙН УДИРДЛАГА ДОР ОРМУЗЫН ХООЛОЙГООР НЭВТРЭХИЙГ 14 ХОНОГ ЗӨВШӨӨРЧ, ТАЛУУД ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ


Дональд Трамп Тегераныг бууж өгөхгүй бол “бүхэл бүтэн иргэншил сүйрнэ” гэж анхааруулан тогтоосон эцсийн хугацаанаасаа хоёр цаг хүрэхгүйн өмнө Иранд асар их сүйрэл авчрах цохилт хийх заналхийллээсээ ухарлаа. Трамп Ираны гүүр, цахилгаан станц болон бусад иргэний байгууламжуудыг онилсон довтолгоогоо түр хойшлуулж байгаа бөгөөд энэ нь Иран хоёр долоо хоногийн гал зогсоохыг зөвшөөрч, энхийн цагт дэлхийн нефтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг усан зам болох Ормузын хоолойг дахин нээхээс хамаарна гэж мэдэгдэв.

Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл Ираны эсрэг халдлагууд зогссон тохиолдолд хоёр долоо хоногийн гал зогсоохыг нөхцөлтэйгээр зөвшөөрсөн гэж мэдэгдсэн юм.

Ираны гадаад хэргийн сайд Ормузын хоолойгоор нэвтрэх хөдөлгөөнийг хоёр долоо хоногийн хугацаанд Ираны цэргийн удирдлага дор зөвшөөрнө гэлээ.

Ираны төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-тай хийх хэлэлцээ Исламабад хотод зохион байгуулагдаж, тохиролцооны нарийн ширийн зүйлийг эцэслэх бөгөөд “Ираны байлдааны ололтыг баталгаажуулах” зорилготой гэж мэдээлэв.

Хэлэлцээ дөрөвдүгээр сарын 10-ны баасан гарагт эхэлж, сунаж магадгүй гэж төрийн хэвлэл мэдээлэл мэдээлжээ. Мөн АНУ-тай хийх хэлэлцээ нь дайн дууссаныг илэрхийлэхгүй гэж онцолсон байна.

Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф Иран, АНУ болон тэдний холбоотнууд бүх бүс нутагт, тэр дундаа Ливанд нэн даруй гал зогсоохоор тохиролцсон гэж мэдэгдэв. Шариф нь дайтаж буй хоёр талын хооронд дипломат шийдэлд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Тэрбээр  “2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны баасан гарагт Исламабад хотод бүх маргааныг эцэслэн шийдвэрлэх зорилгоор нэмэлт хэлэлцээ хийхээр төлөөлөгчдийг урьж байна” гэжээ.

Трамп Иран “хэрэгжих боломжтой” 10 зүйл бүхий энхийн төлөвлөгөө санал болгосон гэж мэдэгдсэн юм. Ираны төрийн хэвлэл мэдээллийн мэдээлснээр уг 10 заалттай саналд өмнө нь АНУ татгалзаж байсан хэд хэдэн нөхцөл багтжээ. Үүнд Ормузын хоолойгоор нэвтрэх хөдөлгөөнийг Ираны зэвсэгт хүчинтэй уялдуулан хянах, мөн АНУ бүс нутгийн баазуудаасаа бүх цэргээ татах зэрэг орно. Мөн уг төлөвлөгөөнд бүх үндсэн болон хоёрдогч хориг арга хэмжээг цуцлах, Иранд бүрэн нөхөн төлбөр олгох, Ираны бүх царцаасан хөрөнгийг чөлөөлөхийг шаарджээ.

Ираны төрийн хэвлэл мэдээлэл мөн дайныг дуусгах 10 заалттай төлөвлөгөө нь Вашингтоныг Ираны ураны баяжуулалтын хөтөлбөрийг зөвшөөрөхийг шаардана гэж мэдээлсэн бөгөөд энэ нь Трампын засаг захиргааны хувьд өмнө нь “улаан шугам” байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23