НҮБ-ЫН ОРМУЗЫН ХООЛОЙН ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ СУЛАРЧ, ТРАМП ИРАНЫГ НЭГ ШӨНИЙН ДОТОР УСТГАЖ ЧАДНА ГЭВ


Трамп дайны явц ямар сайн өрнөж байгаа болон АНУ-ын цэрэг армийн гүйцэтгэл итгэмээргүй сайн байгааг дахин онцолж, өнгөрсөн долоо хоногт Ираны нутагт сөнөсөн АНУ-ын F-15 сөнөөгч онгоцны хоёр дахь нисгэгчийг түүхэн ажиллагаагаар аварсныг сайшаалаа.

Тэрбээр Тегеранд өгсөн сүүлийн  буюу мягмар гарагийн орой 20 цаг гэхэд Ормузын хоолойг нээх шаардлагынхаа талаар ярихдаа “Бүх улсыг ганцхан шөнийн дотор устгаж чадна, тэр шөнө нь магадгүй маргааш шөнө ч байж мэднэ” гэж нэмж хэлжээ.

Хоёр дахь нисгэгчийг аврах асар том ажиллагааны талаар дахин дурдахдаа Трамп АНУ-ын зэвсэгт хүчинд түүнийг эх оронд нь авчрахын тулд шаардлагатай бүхнийг хийхийг тушаасан гэжээ. Тэрбээр “Бид нэг ч америк хүнийг орхидоггүй” гэсэн байна.

Түүний хэлснээр онгоцны багийн хоёр гишүүн хоёулаа шүхрээр бууж, Ираны нутаг дэвсгэр дээр газарджээ. Аврах багууд “маш хүчтэй дайсны галын дор” ажилласан бөгөөд нэг нисдэг тэрэг “суманд оногдсон” гэж тэр хэлсэн байна.

Ерөнхийлөгч тухайн онгоцонд байсан нисэх багийнхан болон байлдагчид хамтрагчаа аврахын тулд онцгой өндөр эрсдэл үүрсэн гэж онцолжээ.  Хоёр дахь нисгэгч нэлээд хүнд гэмтэж, Ираны Исламын Хувьсгалд Гвардын Корпусын “террористуудаар дүүрэн бүсэд” гацсан байжээ.

Трампын хэлснээр тэр нисгэгч их хэмжээний цус алдаж байхдаа хад асган дээгүүр авирч байршлаа дамжуулсан байна. Аврах ажиллагаанд нийт 155 нисэх хэрэгсэл, үүнд 4 бөмбөгдөгч онгоц, 64 сөнөөгч, 48 шатахуун цэнэглэгч, 13 аврах онгоц оролцсон гэж тэр хэлжээ. Тэд бараг 48 цаг гацсан байсан нисгэгчийг ямар ч хохиролгүйгээр нутаг дэвсгэрээс гаргаж чадсан байна.

Эцэст нь Трамп “Бид бол дэлхий дээрх хамгийн хүчирхэг цэрэг арми” гэж онцолжээ.

Саудын Арабын Батлан хамгаалах яам тус улсын зүүн бүс рүү чиглэсэн 7 баллистик пуужинг агаараас устган саатуулсан бөгөөд устгалын дараах хэлтэрхийнүүд эрчим хүчний байгууламжуудын ойролцоо унасан гэж мэдээлжээ. Мөн мэдэгдэлд дурдсанаар учирсан байж болзошгүй хохирлыг үнэлэх ажил одоогоор үргэлжилж байна.

Тус мэдэгдэлд Ираныг шууд нэрлээгүй ч Персийн булангийн бүс дэх АНУ-ын холбоотнууд руу цохилт өгөх ажиллагааг Иран үргэлжлүүлж байгаа гэж үзэж байна.

НҮБ Ормузын хоолойн тухай сулруулсан тогтоол дээр санал хураахаар боллоо

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл мягмар гарагт Ормузын хоолой дахь худалдааны усан тээврийг хамгаалах тухай тогтоолд санал хураахаар төлөвлөж байгаа ч уг баримт бичгийг нэлээд сулруулсан хэлбэрээр оруулж ирсэн байна. Учир нь хориг тавих эрхтэй БНХАУ хүч хэрэглэхийг зөвшөөрөх заалтыг эсэргүүцсэн гэж дипломат эх сурвалжуудын мэдээллийг иш татан Reuters агентлаг мэдээлжээ.

15 гишүүнтэй зөвлөлийг одоогоор даргалж буй Бахрейн улс тогтоол батлуулахын тулд хэд хэдэн хувилбар боловсруулж, БНХАУ, ОХУ  зэрэг орнуудын эсэргүүцлийг даван туулахыг оролдсон байна. Reuters агентлагийн үзсэн хамгийн сүүлийн хувилбарт хүч хэрэглэхийг шууд зөвшөөрсөн заалт бүрэн хасагджээ.

Үүний оронд тогтоолын төсөлд “Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх худалдааны далайн замыг ашиглах сонирхолтой улсуудыг нөхцөл байдалд нийцсэн, хамгаалалтын шинжтэй хамтын ажиллагааг уялдуулахыг хүчтэй уриалж, навигацийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангахад хувь нэмэр оруулахыг дэмжинэ” гэж тусгасан байна.

Мөн ийм оролцоо нь “худалдааны болон ачааны хөлөг онгоцуудад хамгаалалтын дагалдан явах үйлчилгээ үзүүлэх” зэрэг арга хэмжээг багтааж болохыг дурджээ.

Түүнчлэн тогтоолд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх олон улсын усан замыг “хаах, саатуулах, эсвэл бусад байдлаар саад учруулах оролдлогыг таслан зогсоох” хүчин чармайлтыг дэмжиж байгааг илэрхийлсэн байна.

Дипломатуудын хэлснээр сулруулсан хувилбар нь батлагдах магадлал илүү өндөр байгаа ч үнэхээр амжилттай батлагдах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Уг тогтоолыг батлахын тулд дор хаяж 9 гишүүний дэмжлэг хэрэгтэй бөгөөд байнгын 5 гишүүн болох Их Британи, БНХАУ, ОХУ, Франц, АНУ-ын аль нь ч хориг тавиагүй байх ёстой.

АНУ болон Израйл хоёрдугаар сарын сүүлээр Ирантай дайн эхлүүлснээс хойш нефтийн үнэ огцом өссөн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23