УЛСЫН МАТЕМАТИКИЙН 62 ДУГААР ОЛИМПИАД БАЯНХОНГОРТ БОЛЖ, ШИЛДЭГ 240 БАГШ, СУРАГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын математикийн олимпиадын 5 удаагийн аварга Бямбаагийн Баяржаргалын нэрэмжит “УЛСЫН МАТЕМАТИКИЙН 62 ДУГААР ОЛИМПИАД” Баянхонгор аймагт өчигдөр /2026.03.29/ нээлтээ хийлээ. 

Хонгор нутагт хоёр дахь удаагаа зохиогдож буй Улсын математикийн 62 дугаар олимпиадад оролцох эрхээ авсан, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 240 шилдэг багш сурагчид, зохион байгуулагчид нээлтийн арга хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

Олимпиадыг Монголын Олимпиадын хорооны Ерөнхийлөгч Б.Чандмань нээж үг хэлэн, Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат мэндчилгээ дэвшүүлэв. 

Оюуны спортын улсын олимпиадыг орон нутагтаа хийхээр 2 жилийн өмнөөс санал санаачилга өрнүүлэн, улмаар эрхээ албан ёсоор авснаар "Хонгорын математик" төсөлт арга хэмжээг эхлүүлж, бэлтгэл ажлаа багагүй хугацаанд хангаж, нэрлэсэн жилийн хүрээндээ улсын олимпиадыг 30 жилийн дараа орон нутагтаа зохион байгуулж буйгаа Засаг дарга Э.Энхбат мэндчилгээндээ онцлон дурдлаа.

2003, 2008, 2012 оны математикийн багшийн төсөлд мөнгөн медаль, 1998, 2014 онд Багшийн ангилалд Уран бодолтын шагнал, 1996, 1998, 2004, 2005, 2013 оны алтан медальт Бямбаагийн Баяржаргал багш өөрийн нэрэмжит Улсын олимпиадынхаа нээлтэд оролцох үеэрээ нийт оролцогчдод хандан амжилт хүсэв.

Улсын математикийн 62 дугаар олимпиадын тугийг ММОХ-ны гишүүн Б.Эрдэнэбаяр, Т.Цэрэнлхам нар залж, Тангаргийг Нийслэлийн 14-р сургуулийн сурагч Н.Залуудай, Төгс алгоритм сургуулийн сурагч Т.Жавхланзаяа, Шинэ Монгол сургуулийн багш Д.Алтангэрэл, Массачусетсийн технологийн их сургуулийн оюутан Д.Энэрэлт, Боловсролын газрын мэргэжилтэн Л.Мөнхжаргал нар нийт оролцогчдоо төлөөлөн өргөсөн юм. 

Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Математикийн Олимпиадын Хорооны Дарга Ү.Отгонбаяр, Засаг даргын зөвлөх, Улсын математикийн 62 дугаар олимпиадыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Д.Ууганцэцэг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Отгонбаяр, хэлтсийн дарга В.Наранчимэг, Боловсролын газрын дарга Л.Аюурзана болон Монголын математикийн олимпиадын хороо, Улсын математикийн 62 дугаар олимпиадыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд, үе үеийн математикийн ахмад, залуу багш нар оролцжээ.

Улсын математикийн олимпиадын 62 жилийн түүхэнд оюун ухаан, мэдлэг чадвараараа манлайлан, өндөр амжилт гаргаж, эрхэм хүндтэй медалийн эзэд болсон Самдангийн Бумцэнд агсны гэр бүл, үр хүүхэд, Гомбодоржийн Баярмагнай, Сүхбаатарын Цагаан, Батын Анхбаяр, Мөнхжаргалын Буянбилэг нарын Баянхонгор аймгийн үе үеийн шилдэг оролцогчдодоо аймгийн зүгээс хүндэтгэл үзүүлж, бахархал, талархлаа өргөн барьсан байна. 

Улсын математикийн 62-р олимпиадад мэдлэг оюунаа сорих 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан оролцогчид маань сэтгэлгээ хурд, оюун мэдлэгээрээ бодож, сэтгэж өрсөлдөхийн зэрэгцээ бие биенээсээ суралцсан нөхөрсөг дурсамжийг Хонгор нутагт бүтээх буй за. Үүгээр зогсохгүй багш шавь нарын халуун дулаан уулзалт, багш нарын сурган хүмүүжүүлэх арга барил, шинэлэг санал санаачилга урган гарах санаа оноогоо хуваалцах эрхэм мөчүүд энэ хугацаанд тохиох нь дамжиггүй юм гэж шилдэг сурагчдыг халуун сэтгэлээр хүндэтгэн хүлээн авсан Хонгор нутгийнхан онцолсон юм.

2026 оны гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохиогдож буй Улсын олимпиадын зохион байгуулагчаар Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газар, Монголын математикийн олимпиадын хороо, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийн Боловсролын газар ажиллаж байна. Олимпиадын ивээн тэтгэгчээр "Эрдэнэмонгол" ХХК болон олон ажил ахуйн нэгжүүд, Доржпалам сан, Батсуурь сан, Оюун Боловсролын Цог сангууд оролцсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 8 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 16 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 18 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23