МУГТ Э.Цэндбаатар ирэх дөрөвдүгээр сард багтаан WBC аваргын бүсний төлөө оргил тулаанд оролцохоор болсон талаараа цахим хуудастаа бичжээ.
Э.Цэндбаатар "Сайн байцгаана уу, Монголчууд аа.
Миний тулаан хойшлогдлоо. Би гэрээний дагуу тулалдахад бүрэн бэлэн байсан ч өрсөлдөгч татгалзсанаар энэ удаад тулаан болохгүй боллоо.
Харин сайн мэдээ байна — би шууд WBC аваргын бүсний төлөө, 4 сард багтаан оргил тулаанд оролцохоор боллоо.
Одоо жинхэнэ зүйл эхэлж байна… олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээ харуулах цаг ирлээ.
Монгол Улсын төлөө зүтгэе." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна