ТРАМП ОРМУЗЫН ХООЛОЙГ НЭЭХ ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээ маш сайн явж байна гэж мэдэгдэж, Ормузын хоолойг нээх хугацааг 10 хоногоор сунгалаа.

Трамп сошиал сүлжээнд “Ираны Засгийн газрын хүсэлтийн дагуу эрчим хүчний байгууламжуудыг устгах хугацааг 10 хоногоор, 2026 оны 4-р сарын 6-ны Даваа гарагийн оройн 8 цаг хүртэл түр зогсоож байгааг энэхүү мэдэгдлээр илэрхийлье” гэж бичжээ.

“Хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд мэдээлийн хэрэгслүүдийн буруу мэдээллээс үл хамааран маш сайн амжилттай явж байна” гэж тэр нэмж хэлсэн байна.

Тэрбээр Fox News-т: “Би тэдэнд 10 хоног өгсөн, харин тэд 7 хоног хүссэн” гэжээ.

Мөн тэр дайнд ялалт байгуулсан гэж дахин мэдэгдэж, “Нэг талаар бид аль хэдийн ялсан” гэж хэлсэн байна.

Трамп үүнээс өмнө Ираны удирдагчдыг бараг нэг сар үргэлжилж буй дайныг хэлэлцээгээр зогсоохыг уриалж, эс тэгвэл удирдах албан тушаалтнуудыг нь үргэлжлүүлэн хөнөөх болно гэж анхааруулсан.

Энэ мэдэгдэл Израил Ираны Исламын Хувьсгалт Гвардийн тэнгисийн командлагч Алиреза Тангсири болон хэд хэдэн өндөр албан тушаалтныг Бандар-Аббас боомтод устгасан гэж мэдэгдсэний дараа гарсан юм.

Мөн томоохон агаарын бааз болон цөмийн байгууламжтай бүс Исфахан орчимд Израиль эсвэл АНУ-ын нисэх онгоцнуудын хүчтэй цохилтууд болсон тухай мэдээлжээ.

Иран Трампын “гэрээ хийхээр гуйж байна” гэж хэлснийг эрс үгүйсгэж, бүс нутгийн хэмжээнд хариу цохилтуудаа үргэлжлүүлсэн юм.

Тель-Авив, Модиин, Иерусалимд пуужингийн довтолгооны үеэр хүчтэй дэлбэрэлтүүд болж,  Израилийн агаарын довтолгооноос хамгаалах системүүд пуужингуудыг сөнөөх ажиллагаа явуулсан. Персийн буланд ч Ираны довтолгоонууд таслан зогсоогджээ.

Трамп мөн НАТО-гийн холбоотнуудыг шүүмжилж, Ираныг “сайн хэлэлцэгчид боловч муу байлдагчид” гэж тодорхойлсон байна.

Тэрбээр Цагаан ордонд болсон хурал дээр “Тэд цөмийн зорилгоосоо бүр мөсөн татгалзаж, шинэ замд нэгдэх боломжтой. Хэрэв тэгэхгүй бол бид тэдний хамгийн аймшигтай дайсан байх болно” гэжээ.

Трамп Иран хэлэлцээний сайн санааны илэрхийлэл болгон Ормузын хоолойгоор 10 нефть тээвэрлэгчийг нэвтрүүлсэн гэж мэдэгдсэн.

Дайн эхэлснээс хойш Израилийн агаарын цохилтоор дээд удирдагч Али Хаменеи амиа алдаж, Ираны аюулгүй байдлын өндөр албан тушаалтнууд болон улс төрчид, олон цэрэг  устгагдсан байна. Шинэ удирдагч Можтаба Хаменеиг шархадсан гэж үзэж байгаа юм.

АНУ-ын Төв командлалын дарга Брэд Купер Тангсириг устгасан нь Ираны тэнгисийн цэргийн хүчийг “эргэж буцалтгүй уналтад оруулсан” гэж мэдэгдэж, довтолгоо үргэлжилнэ гэжээ. Израилийн Батлан хамгаалахын сайд Исраель Кац Тангсириг Ормузын хоолойг хаах ажиллагаанд шууд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.

АНУ Ираны тэнгисийн хүчний ихэнхийг устгасан гэж үзэж байгаа ч Иранд мина тавих жижиг завь, усан онгоц эсэргүүцэх пуужингууд үлдсэн бөгөөд эдгээр нь хоолойг дахин хаах чадвартай юм.

АНУ Иранд 15 зүйл бүхий санал тавьсан бөгөөд энхийн хэлэлцээний суурь болгон Пакистанаар дамжуулан хүргүүлжээ. Ираны тал уг саналыг “нэг талыг барьсан, шударга бус” гэж үзэж байгаа ч дипломат яриа хэлэлцээ үргэлжилж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар хоёр талын байр суурийн зөрүү их, мөн мөргөлдөөн өргөжиж байгаа тул ойрын хугацаанд тохиролцоонд хүрэх нь маш хэцүү аж.

АНУ-ын тал мянга мянган тэнгисийн явган цэрэг болон десантын хүчнийг бүс нутаг руу  илгээсэн бөгөөд тэд Ираны нефтийн экспортын гол төв болох Харк арал эсвэл Персийн булан дахь бусад стратегийн цэгүүдийг эзлэхэд оролцож магадгүй юм. Хэрвээ ийм алхам хийвэл мөргөлдөөнийг ихээхэн хурцатгана гэж олон хүн үзэж байна.

Ираны Женев дэх НҮБ-ын байгууллагууд дахь элч Али Бахрейни АНУ болон Израиль Иран хуурай замын довтолгоо хийх оролдлого гаргавал энэ нь “том алдаа болно” гэж анхааруулжээ.

Дайны улмаас амь үрэгдэгсдийн тоо Иранд 1900-гаас давж, Ливанд бараг 1100 хүрсэн бөгөөд Ливаны 1 сая гаруй хүн дүрвээд байна. Сүүлийн 24 цагт Израилийн цохилтоор Ливанд 22 хүн амиа алдаж, 110 хүн шархадсан гэж албаныхан мэдээлжээ.

Израил өмнөд Ливанд явуулж буй довтолгоогоо Иранаас дэмжлэгтэй Хезболлах бүлгийн халдлагаас хойд хилээ хамгаалах, мөн хамгаалалтын бүс байгуулах зорилготой гэж тайлбарласан. Шинэ мөргөлдөөнд Израилд 18 хүн амиа алдсан байна.

Хэрэв Дональд Трамп Харк арал эсвэл бусад газрыг эзлэхээр цэрэг оруулах сүрдүүлгээ хэрэгжүүлбэл Иран Хутигаас Улаан тэнгист усан онгоцуудад довтлохыг хүсэж магадгүй гэсэн болгоомжлол байна. Дайнаас өмнө энэ замаар жилд ойролцоогоор 1 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрдөг байжээ.

Хути нарын удирдагч Абдул Малик аль Хути хэрэв хүсэлт гарвал Ираны талд орж тулалдах эсэх талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23