ИРАН АНУ-ЫН ГАЛ ЗОГСООХ ТӨЛӨВЛӨГӨӨГ НЯЦААЖ, ӨӨРИЙН ХУВИЛБАРЫГ ДЭВШҮҮЛЭВ


АНУ ба Ираны хооронд энхийн хэлэлцээ явагдаж байгаа эсэх талаар зөрүүтэй мэдээллүүд гарч, тал тус бүр өөрсдийгөө давуу байдалд байна гэж мэдэгдсээр байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт Дональд Трамп Ирантай “үр дүнтэй хэлэлцээ” хийж байгаа гэж онцолсон бол Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи  зуучлагчдаар дамжуулан мессеж солилцсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь шууд хэлэлцээ гэсэн үг биш гэж мэдэгдээд “одоогоор хэлэлцээ хийх бодолгүй” гэв.

“Одоо тэд хэлэлцээний тухай ярьж байгаа нь ялагдлаа хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Тэд өмнө нь болзолгүй бууж өгөхийг шаардаж байгаагүй бил үү.” хэмээн Арагчи төрийн хэвлэлд ярьжээ.

АНУ-ын 15 заалт бүхий энхийн төлөвлөгөөний талаар “Эдгээр нь янз бүрийн хэлбэрээр, өөр өөр санал байдлаар танилцуулагдсан бөгөөд бүгдийг нь улсын дээд удирдлагад уламжилсан” гэж тэр хэлсэн байна. 

Энэ мэдэгдлийн дараа Ираны төрийн телевизийн англи хэл дээрх сувгаар нэрээ нууцалсан албан тушаалтан АНУ-ын гал зогсоох саналд Иран татгалзсан бөгөөд тулалдааныг зогсоох өөрийн шаардлагуудыг дэвшүүлсэн тухай мэдээлснийг Associated Press уламжилжээ.

Иран Ойрх Дорнод дахь дайныг түр зогсоох АНУ-ын төлөвлөгөөг няцааж, Израиль болон Персийн булангийн орнууд руу довтолгоогоо нэмэгдүүлээд байгаа юм. 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт АНУ-ын ерөнхийлөгч энхийн замыг илүүд үзэж байгаа ч шаардлагатай бол Ираныг “урьд өмнөхөөс илүү хүчтэй цохилтод оруулахад бэлэн байгаа” гэж мэдэгдсэн байна. 

Ираны цэргийн зөвлөх, Исламын хувьсгалт гвардийн корпусын (IRGC) хуучин командлагч Мохсен Резаи АНУ-ын цэргүүд бүс нутагт ирэхийг Иран хүлээж байна гэж мэдэгдлээ.

Резаи жиргээнд бичихдээ “Тэд өөрсдийн давуу тал болох агаарын хүчээр ямар ч үр дүнд хүрээгүй байж, газар дээрх ажиллагаанаас юу хүлээж байгаа юм бол. Америкийн цэргүүд Израилийн төлөө амиа алдахыг хүсэж байна уу. Бид хүлээж байна.” гэсэн байна. Резаи нь саяхан Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеин цэргийн зөвлөхөөр томилогджээ.

АНУ Ойрх Дорнод руу 1000 гаруй нэмэлт цэрэг илгээхэд бэлдэж байгаа нь Дональд Трамп Ирантай “маш сайн” хэлэлцээ хийж байгаа гэж мэдэгдсэн ч газар дээрх цэргийн ажиллагааг авч үзэж болзошгүйг илтгэж байна гэж үзэж байгаа юм.

Үүний зэрэгцээ Израил Ливаныг хуучин шигээ эзлэн түрэмгийлэх вий гэсэн болгоомжлол олон нийтэд үүсээд байна. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өмнөд Ливанд эзлэн түрэмгийллээ өргөжүүлж, “илүү өргөн тусгаарлах хамгаалах бүс” байгуулна гэж мэдэгдсэн нь Хезболлахын аюулыг шахан зайлуулах зорилготой гэнэ. Түүний удирдсан хүчнүүд Бейрут хотыг бөмбөгдсөөр байна. Ливанд олон хүн Израилийн энэ төлөвлөгөө нь 2000 онд дууссан өмнөх урт хугацааны эзлэн түрэмгийллийг давтах вий гэж болгоомжилж байна.

“Газын загварыг Ливанд давтаж болохгүй” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш мэдэгдээд АНУ болон Израильд дайныг зогсоох цаг нь болсон гэж анхааруулжээ. Мөн Иранд хөрш орнууд руугаа довтлохоо зогсоохыг уриалсан байна.

АНУ-Израилийн Ираны эсрэг дайны эхлэлээс хойш Израильд гэмтсэн хүмүүсийн тоо 5  мянга давсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.

Орон нутгийн цагаар оройн 6 цагийн байдлаар энэ тоо 5165 хүрсэн бөгөөд сүүлийн 24 цагийн дотор 247 хүн шинээр гэмтсэн байна гэж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдээлэлд дурджээ. Одоогоор 106 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 12-ын биеийн байдал хүнд байгаа гэж мэдээлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23