ЦАХИЛГААН ТАМХИ ХУВААЖ ТАТСАН 18-ТАЙ АНГЛИ ОХИН МЕНИНГИТЭЭР ӨВДӨЖ, АМЬ АЛДАХ ШАХЖЭЭ


Өсвөр насны охин найзуудтайгаа шөнө зугаалж явахдаа цахилгаан тамхи хувааж татсаны дараа менингитээр өвдсөн тохиолдол Англид гарчээ.

“Хүмүүс үүнийг ойлгож, анхаарах хэрэгтэй” гэж түүний ээж Керри Дюррант охин нь менингитийн улмаас бараг нас барах шахсаны дараа хэлж, бусдад сэрэмжлүүлсэн байна.

2024 оны аравдугаар сард Английн Норвич хотын оршин суугч, 18 настай Сиан Алдертон найзуудтайгаа клубт зугаацсанаас хоёр хоногийн дараа ер бусын, хүнд шинж тэмдгүүд мэдэрч эхэлсэн гэж Southwest News Service мэдээлсэн байна. 

Ээж Керри Дюррант нь охиных нь бие муу байгааг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг байсан гэж хэлжээ.

“Оройн 8 цагийн үед тэр “Ээж ээ, миний бие муу байна" гэж хэлсэн. Тэгээд надтай хамт унтахыг хүссэн. Өвдсөн үедээ өмнө нь тэр хэзээ ч ингэж байгаагүй. Шөнөжингөө би түүнийг сэрж байгааг мэдэрч, сонсож байсан.” гэсэн байна. 

37 настай Дюррант охиноо өдрийн турш ажиглаад бараг хөдөлж чадахгүй байгааг нь анзаарчээ. “Тэр маш их ус ууж байсан. Босож явж чадахгүй, бүх бие нь өвдөж байсан. Угаалгын өрөө рүү мөлхөж ороход нь би ямар нэгэн асуудал үүсэж гэдгийг ойлгосон.” гэж ээж нь ярьсан байна. 

Тэрбээр охиноо яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар үзлэг хийсний дараа өсвөр насны охиныг шууд эмнэлгийн аргаар комд оруулсан. Охин менингит туссаны улмаас 24 цаг тэсэхгүй байж магадгүй гэж эмч ээжид нь хэлсэн байна.

Эмч нар охин халдварыг зугаалсан тэр орой үнсэлцэх эсвэл цахилгаан тамхи хувааж татсанаас авсан байх магадлалтай гэж үзжээ. “Тэр шөнө би олон хүнтэй цахилгаан тамхи хувааж хэрэглэсэн, тиймээс тэндээс халдвар авсан байх гэж бодож байна." хэмээн охин хүлээн зөвшөөрсөн байна. 

Аз болоход өдгөө 19 настай Алдертон бүрэн эдгэрчээ. Шинжилгээний хариу нь түүний тархинд удаан хугацааны ямар нэгэн гэмтэл үлдээгүйг илтгэсэн байна.

Гэсэн хэдий ч энэ аймшигтай үйл явдлаас хойш тэр гадагш гарч зугаалахаас эмээдэг болжээ.

“Би дахиж шөнийн зугаалгад яваагүй. Хамгийн ихдээ л нэг, хоёр уушийн газар орж суухыг зориглосон. Гэхдээ үүнээс өөрөөр бол гадагш гарахыг хүсэхгүй байгаа.” гэж охин ярьсан аж. 

Уг явдлаас хойш  тэр цахилгаан тамхинаас бүрэн татгалзаагүй ч дахиж хэнтэй ч хувааж татахгүй гэсэн байна.

Алдертон Англид гарч буй менингитийн дэгдэлтийн талаар мөн ярьсан бөгөөд хоёр залуугийн аминд хүрч, дор хаяж 20 хүнийг өвчлүүлээд байгаа энэ асуудлыг нэгэн шөнийн клубтэй холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр хүмүүст аль болох хурдан эмнэлгийн тусламж авахыг уриалсан байна.

“Хэрэв танил чинь гэдэс нь хямарсан, дээр нь ухаан самуурсан мэт байдалтай, ердийнхөөс илүү түрэмгий байвал болгоомжлоход илүүдэхгүй. Яаралтай эмнэлэгт ханд. Заримдаа тууралт огт гардаггүй, тиймээс хүмүүс амь насанд аюултай байдалд орсныг анзаарахгүй өнгөрч болно.” гэж тэр сануулжээ.

Охины ээж Дюррант  “Хүмүүс энэ өвчин хэнд ч тусаж болохыг ойлгох хэрэгтэй. Чи ямар ч эрүүл чийрэг байлаа гээд өвчилж болох тул сэрэмжлэх хэрэгтэй.” гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23