Төрийн соёрхолт математикч Чинчулууны Алтаннар Туулын хурдны замын талаар үзэл бодлоо өөрийн цахим хуудастаа бичжээ.
Ч.Алтаннар "Төрийн байгууллагуудын уялдаа холбоо гэж огт байдаггүйг Туулын хурдны замын жишээгээр харж болно. Усны газар нь ямар ч мэдээлэлгүй, Их хурлын гишүүд нь ойлголтгүй, байгаль орчны мэргэжилтнүүд нь зөрүүтэй юм ярьж байна. Томоохон зардалтай мига төслүүд дээр долоо хэмжиж нэг огтол гэдэг үг хэрэгжих ёстой. Үгүй бол төсөл хэрэгжсэн ч хэрэгжээгүй ч асар их хэмжээний үргүй зардал гарна. Хамгийн гол нь байгаль орчны сөрөг нөлөөллүүд гарах эрсдэлтэй гэж зарим мэргэжилтнүүд хэлж байна. Одоогоор хэрэгжүүлнэ гэвэл нэмж зураг төслийн өөрчлөлтүүд гарч дахиж хугацаа алдаж нэмэлт зардлууд гарахаар харагдана. Хэрэгжүүлэхгүй гэвэл ТЭЗҮ-ийн зардал салхинд хийсэж төслийг хэрэгжүүлэх Хонконг компани нь янз бүрийн зардал гаргасан гээд мөнгөн төлбөр нэхэмжлэх нөхцөл үүснэ. Ер нь тэгээд мига төслүүдээ эрэмбэлээд бүгд нэг ойлголттой болохгүй бол ийм асуудлууд цаашид ч гарна." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна