ТРАМП ҮР ДҮНТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙСЭН, ЦОХИЛТ ХИЙХЭЭ 5 ХОНОГ ХОЙШЛУУЛСАН ГЭСНИЙ ДАРАА НЕФТИЙН ҮНЭ БУУРЧ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨСЛӨӨ


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цахилгаан станц болон эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн бүх агаарын цохилтыг тав хоногийн хугацаанд хойшлуулахыг Батлан хамгаалах яамандаа үүрэг болгосон гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ шийдвэр нь үргэлжилж буй уулзалт, хэлэлцээ хэр амжилттай болохоос хамаарна гэж Truth Social дээр бичжээ.

Трампын мэдэгдэж буйгаар сүүлийн хоёр хоногт Вашингтон ба Тегеран “Ойрх Дорнод дахь дайсагналыг бүрэн бөгөөд бүхэлд нь зогсоох” талаар “маш сайн, үр дүнтэй яриа хэлэлцээ” хийсэн гэнэ. 

Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт Иранд Ормузын хоолойг нээхэд зориулж 48 цагийн хугацаа өгсөн бөгөөд эс тэгвэл цахилгаан станцуудыг нь устгана гэж мэдэгдсэн. Дэлхийн газрын тос, шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэгийг дамжуулдаг чухал усан зам болох Ормузын хоолойг одоогоор Иран хаасан байдалтай байгаа юм. 

Иран хэрэв АНУ Трампын заналхийллийг хэрэгжүүлбэл Ойрх Дорнод даяарх чухал дэд бүтцийг, тэр дундаа усны хангамжийн системүүдийг “эргэлт буцалтгүй устгана” гэж хариу мэдэгдсэн юм. Мөн Иран АНУ-ын цэргийн баазуудыг цахилгаанаар хангадаг бүс нутгуудын цахилгаан станцуудыг, түүнчлэн америкчуудын хувь эзэмшдэг эдийн засаг, аж үйлдвэр, эрчим хүчний дэд бүтцүүдийг онилно гэж анхааруулжээ.

Трампын мэдэгдлээс харахад АНУ болон Иран “бүрэн бөгөөд бүхэлд нь шийдвэрлэх” тохиролцоонд хэрхэн хүрэх нь тодорхойгүй байна. 

Дональд Трамп өмнө нь энэхүү мөргөлдөөний зорилго нь дэглэмийг солих явдал гэж хэлж, Ираны ард түмнийг эх орноо буцаан авахыг уриалж байсан. Гэвч энэхүү зөрчилдөөн эхнээсээ тодорхой зорилгогүй байсан бөгөөд явцын дунд зорилгууд нь өөрчлөгдсөөр ирсэн гэж олон хүн дүгнэж байгаа юм. 

Мөн энэ нь дэлхий даяар, тэр дундаа АНУ-д эдийн засгийн ихээхэн хохирол учруулж, шатахууны үнэ огцом өсөхөд хүргээд байна.

АНУ болон Израил өндөр албан тушаалтнуудыг, тэр дундаа Ираны дээд удирдагч Али Хаменеиг устгасан хэдий ч Ираны засгийн газар эрх мэдлээ хадгалсан хэвээр байгаа бөгөөд түүнийг хүү Можтаба Хаменеи нь залгамжлан гарч ирж, сонгогдсон юм. 

Шинжээчдийн үзэж байгаагаар Иран Ормузын хоолойг хяналтдаа байлгах чадвараа хадгалж байгаа нь Трампын эрх мэдлийн хязгаарыг сорьж, нөхцөл байдлаас гарах тодорхой гарц харагдахгүй байна.

Ираны Исламын хувьсгалт гвардтай (IRGC) холбоотой Fars News Agency агентлаг нэг эх сурвалжаас иш татан Иран болон Дональд Трампын хооронд “шууд болон шууд бус ямар ч холбоо байгаагүй" гэж мэдээлжээ. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн хийсэн  мэдэгдэлтэй зөрчилдөж байгаа юм. 

Нэр нь тодорхойгүй эх сурвалж Трамп Иран Ойрх Дорнодод байрлах цахилгаан станцуудыг онилно гэдгийг сонссоны дараа “буулт хийсэн”  гэж мэдээлжээ. 

Их Британийн Trade Nation компанийн зах зээлийн ахлах шинжээч Дэвид Моррисон Дональд Трамп “сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн онцгой зах зээлийн эргэлтүүдийн нэг”-ийг үүсгэлээ гэж дүгнэв. Дональд Трамп “үр дүнтэй яриа хэлэлцээ болсон” гэх "эргэлзээтэй" мэдээллийг цахим сүлжээнд нийтэлсний дараа хувьцааны ханш тэр дороо эргэж, огцом өссөн гэж Моррисон хэлжээ. 

Мөн энэ мэдэгдэлтэй зэрэгцэн газрын тосны үнэ огцом буурсан бол алт, мөнгөний ханш шөнийн турш огцом унасныхаа дараа тус бүр 9 ба 14 хувиар сэргэж, эрчимтэй өссөн байна. 

Гэвч Трампын мэдэгдлийг Ираны тал баталгаажуулаагүй, харин ч үгүйсгэснийг анхаарах хэрэгтэй гэж шинжээчид сануулж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23