КАМИЛА ВАЛИЕВА ЭРГЭН ИРСЭН Ч...


Уран гулгалтын од Камила Валиева ОХУ-ын Нэгдүгээр сувгийн цомын тэмцээнд өчигдөр /2026.03.21/ оролцож, 2023 оны 12 дугаар сараас хойш анх удаа богино хөтөлбөрийн үзүүлбэр гүйцэтгэлээ.

Эргэн ирэлт хийж буй алдарт тамирчин үзүүлбэрийнхээ үеэр дөрвөлсөн тулуп үсрэлт дээр унаж, давхар аксель, мөн гурвалсан лутц - гурвалсан тулупын каскад амжилттай гүйцэтгэсэн. Тэрбээр 70.09 оноо авч, дөрөвдүгээр байрт орсон юм.

Богино хөтөлбөрийн оноо /эхний 3 байр/

  • 1. Аделия Петросян (Москва) — 76.45
  • 2. Софья Муравьёва (Санкт-Петербург) — 70.89
  • 3. Алиса Двоеглазова (Москва) — 70.22

Тэмцээний дараа Камила Валиева “2023 оноос хойш анх удаа богино хөтөлбөрөө гүйцэтгэсэндээ өөртөө болон багтаа баяр хүргэмээр байна. Энд үг илүүдэх байх. Светлана Соколовская болон бүх дасгалжуулагчдадаа баярлалаа.” гэж хэлсэн юм. 

Тэрбээр 2025 оны 10 дугаар сард бэлтгэлдээ эргэн орж, Светлана Соколовскаягийн багт бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд 2025 оны 12 дугаар сараас эхлэн албан ёсны тэмцээнд оролцох боломжтой болсон.

Валиева хэдийгээр дөрвөлсөн тулуп үсрэлтэд унасан ч гэлээ түүний эргэн ирэлтийг уран гулгалтынхан, үзэгчид бүгд дэмжин хүлээн авч буйгаа илэрхийлж байна. Мэдээж түүний үзүүлбэрийн талаар янз бүрийн дүгнэлтүүд байсаар байгаа. “Советский спорт”-д нийтлэгдэж, олны анхаарлыг татаж буй нэгэн нийтлэлээс та бүхэнд зарим хэсгийг хүргэе. Энэ манай редакцийн байр суурь биш гэдгийг дашрамд тодотгох нь зөв байх.  

ЭМЭГТЭЙ ХҮН БА УХАМСАРЛАСАН ХҮЧ. КАМИЛА ВАЛИЕВА ЭРГЭН ИРСЭН Ч ОЛОН ХҮН ТҮҮНИЙГ ТАНЬСАНГҮЙ 

2026 оны гуравдугаар сарын 21-нд Санкт-Петербург хотын “Юбилейный” мөсөн ордон нь зүгээр нэг спортын тэмцээний талбар биш, харин дурсамжтай цаг хугацаа тоглоом хийсэн мэт жинхэнэ “абсурд театр” болж хувирсан юм. Мөсөн дээр сүнс, эсвэл илүү зөвөөр хэлбэл, нэгэн цагт Бээжингийн мөсөн дээр хөвөн нисэж, дэлхийг амьсгаа даран гайхшруулж байсан тэр “бяцхан гүнж”-ийн сүүдэр мэт дүр гарч ирэв.

Камила Валиева допингийн хэрэгтэй холбоотой завсарлагааны дараа эргэн ирсэн ч урьдын адил сүлжсэн үстэй, сахиусан тэнгэрийн төрхтэй жаахан охиныг хүлээж байсан хүмүүсийн өмнө өнгөрсөн амьдралын хүнд түүхийг үүрсэн насанд хүрсэн эмэгтэй гарч ирсэн юм. Хүлээлт ба бодит байдлын энэ зөрүү тухайн өдрийн хамгийн том драм болж хувирлаа.

Хоёр жилийн дараах эргэн ирэлт

Болсон үйл явдлын цар хүрээг ойлгохын тулд цаг хугацааг ухраах хэрэгтэй. Бид Камила Валиеваг албан ёсны тэмцээний талбарт хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сард харсан. ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн 2023 онд Челябинск хотод болсон бөгөөд өөгүй богино хөтөлбөр, 81.85 гэсэн “сансрын” оноогоор тэргүүлж, ид шидийн мэт мэдрэмжийг Валиева төрүүлсэн юм.

Тэр үед бүх дэлхий түүний хөл дор байгаа мэт санагдсан. Гэвч удалгүй бүх зүйл нуран унаж, эрх хасалт, нулимс, олимпын мөрөөдлийн “сүйрэл” , дараа нь нам гүм, тусгаарлагдсан урт хугацаа эхэлсэн.

Энэ жилүүдэд Камила Валиева ихэвчлэн зөвхөн мөсөн шоу дээр л хааяа үзэгдэж байсан бөгөөд энэ нь дүрэм нь харьцангуй сул, техникийн сул талыг жүжиглэлтээр “нууж” болдог орчин. Мөн 2026 оны эхээр болсон үсрэлтийн улсын тэмцээнд оролцсон. Гэвч үсрэлтийн тэмцээн бол зүгээр л акробатын үзүүлбэр. Харин жинхэнэ уран гулгалт бол хатуу үнэлгээ, ширүүн өрсөлдөөн, гоо сайхны хослол. Жинхэнэ уран гулгалтад тэр хоёр жил гаруйн дараа Нэгдүгээр сувгийн цомоор эргэн ирж байна.

Валиева энэ удаа хамгийн шилдэг нь гэдгээ батлах гэж бус, харин мэргэжлийн тамирчны хувьд одоо ч оршин байгаа, тэмцээний дарамтыг даах чадвартай гэдгээ харуулахын тулд мөсөн дээр гарсан.

Уран гулгалтын техникүүд

Камила Валиевагийн богино хөтөлбөрийн техникийн агуулга тухайн өдрийн гол сенсаац байлаа. Олон хүн болгоомжтой, “хөнгөн” үзүүлбэр хүлээж байсан ч Валиева өөрийн түвшинд тохирсон эрсдэлийг сонгосон. Богино хөтөлбөрт дөрвөлсөн тулуп үсрэлт зөвшөөрөгдсөн байдаг. Энэ бол элит тамирчдыг дунджуудаас ялгадаг элемент.

Тийм ээ, газардалт амжилтгүй болж, тэр унасан. Гэхдээ ийм урт завсарлагааны дараа ийм оролдлого хийсэн нь өөрөө бишрэм зориг юм. Анхны тэмцээндээ ийм эрсдэл хийх шийдвэрийг хүн бүр гаргаж чаддаггүй.

Ийнхүү унасан ч гэлээ Камила Валиева багш нар нь үргэлж үнэлдэг спортын хат, сууриа харуулсан. Цэвэрхэн давхар аксель үсрэлт, мөн хөтөлбөрийн хоёрдугаар хагаст гурвалсан лутц-гурвалсан тулупын каскад хийсэн нь түүний өндөр түвшний чадварыг нотолж байна. Ийм каскадыг унаж, ядарсан байхад гүйцэтгэх нь үнэхээр шилдэг мэргэжлийн үзүүлэлт юм.

Үсрэлтгүй элементүүдэд байдал арай өөр байв. Хоёр эргэлт дөрөвдүгээр түвшинд үнэлэгдсэн нь уян хатан байдал, төвлөрөл алга болоогүйг харуулж байна. Гэхдээ нэг эргэлтийг зөвхөн хоёрдугаар түвшинд үнэлсэн бөгөөд алхалтын замыг гуравдугаар түвшинд үнэлжээ. Гэсэн ч ийм урт завсарлагааны дараах анхны тэмцээнд хөтөлбөрийн хурд, ритм нь үнэхээр сайн байсан. Валиева мөсөн дээр “шургасангүй”, харин хүчтэй гулгасан юм.

Уян хатан байдал “Наран дор зүдрэгсэд”-ийн сүүдэр дор

Үзүүлбэрээс харахад Камила Валиева үргэлж л өөрийн хэв маягаа хадгалсаар байна. Түүний гулгалт, хурд, гарын онцгой уян хатан байдал нь мөсөн дээрх үзүүлбэрийг шидийн мэт болгосоор. Эргэлтүүд муудаагүй, харин илүү суурьтай, бат бөх шинжтэй болжээ.

Камила илүү эмэгтэйлэг болсон. Тэр мөсөн дээр хөвж буй охин бус, харин хөдөлгөөн бүртээ ухамсарласан хүчийг агуулсан гоо бие бялдартай бүсгүй болжээ.

Түүний 15 настай охины дүрийг сэтгэлдээ тээсэн хүмүүс энэхүү өөрчлөлтийг хүлээн авахад бүрэн бэлтгэлтэй биш ч байсан байж мэднэ. Камила Валиева өөрийн онцлог, бараг жигд хөнгөн гулгалтаа алдаагүй, хурд, урсгал, гарын уян хатан байдал нь, өмнө нь түүний өрсөлдөгчдөөсөө ялгардаг байсан чадвар нь бүгд хэвээр байна.

Гэвч Валиевагийн үзүүлбэрийн бүх зүйл нь төгс байсан гэж хэлэхэд хэцүү. Баг нь жаахан охинтой, эсвэл насанд хүрсэн бүсгүйтэй ажиллаж байгаагаа ялгаж салгаагүй мэт. Хөгжмийн сонголт нь “Гетера” хамтлагийн “Наран дор зүдрэгсэд” байсан нь зарим талаараа өдөөн хатгалт мэт харагдсан. Энэ ая постсоветын гудамжны меланхолик мэдрэмжээр дүүрсэн нь мөсөн дээр хүнд ачаа болсон юм.

Камила Валиева үргэлж цэвэр, хөнгөн, бараг тэнгэрийн түвшний нарийн мэдрэмжтэй уран гулгалтын үзүүлбэр үзүүлдэг байсан. Гэтэл энэ удаад хүнд, бодит, “газар”-ын хөгжимд “гулгасан” нь үзэгчдийн заримд өмнөх дүрээс огт өөр, бүр тодорхой хэмжээгээр таагүй  мэдрэмжийг төрүүлсэн байж ч мэднэ. Асуудлыг улам хүндрүүлсэн нь элементүүд хөгжмийн акценттай таарч өгөөгүй явдал байв. Валиева хурдан, динамик байхад хөгжим удаан, наалдамхай байж, улмаар биеийн болон хөгжмийн хэмнэлийн хооронд зөрчил үүсгэсэн.

Харагдах талаас зарим шийдэл ч эргэлзээ төрүүлсэн. Ордны цэнхэр өнгөтэй хосолсон цэнхэр даашинз нь уран гулгагчийг "сүнс" мэт харагдуулж, зарим үед тэр мөсөн дээгүүр алга болсон мэт, мөсөн цөлд шингэсэн мэт санагдаж байлаа. Гарын хөдөлгөөн хэт их, зарим элементүүдийг ихдүүлсэн нь хөтөлбөрийг ачаалалтай болгосон. Валиеваас үзэгчид байгалийн, жигд урссан хөдөлгөөнийг хардаг байсан бол энэ удаад заримдаа зохиомол, жүжигчлэлээр дүүрсэн мэт санагдсан.

Шүүгчийн эелдэг хандлага ба бодит оноо

Шүүгчийн баг домогт уран гулгагч Камила Валиевагийн эргэн ирэлтийг халуун дотноор, бүр магадгүй хэт халуун дотноор хүлээж авсан. Түүний авсан 70.09 оноо - дөрвөлсөн тулуп дээр унасан, эргэлтэнд алдаа гаргасан тохиолдолд тун “өгөөмөр” оноо юм. Валиева Аделия Петросянд ялагдсан ч, Софья Муравьёвагаас ердөө 0.8, Алиса Двоеглазовагаас 0.13 оноогоор л бага буюу тун ойрхон “үнэлэгдсэн”.

Эдгээр оноо нь уран гулгалтын домогт одыг дэмжиж буйгаа илэрхийлсэн дохио, эелдэг үйлдэл байсан нь илэрхий. Бодитоор авч үзвэл лутц-тулупын каскад дээр илүү хатуу дүгнэх өгөх боломжтой байсан ба эргэлтийн түвшний алдагдал ч их байсан. Гэсэн ч шүүгчид техникийн үнэлгээнээс илүү, эргэн ирснийг нь “үнэлсэн”. Валиевад боломж олгож, хэрэв тэр үргэлжлүүлвэл хүлээж авах болно гэдгийг ойлгуулсан. Өөрөөр хэлбэл, тэр Аделия Петросяны эсрэг ч “зогсох” боломжтой байж магадгүй гэдгийг мэдрүүлсэн.

Өөрчлөгдсөн од

Үзэгчид “тэс өөр” Камила Валиеваг харлаа. Хүлээж авахад заримд нь амар биш байж мэднэ.  Валиева одоо Бээжингийн мөсөн дээр бүхнийг эзэмшиж байсан охин биш, тэр шинэ бие, шинэ амьдралдаа хэрхэн амьдрах, ялахыг суралцаж байна. Энэ удаад хөтөлбөр нь эхний оролдлого төдий, ирээдүйн бүтээлийн үндэс, дараа нь дахин дахин өөрчлөгдөж, шинэ эрэл хайгуулыг нь бид харах болно.

Гэвч хамгийн гол зүйл нь Камила Валиева тэмцээнд эргэн орсон, тэр мэргэжлийн тамирчны хувьд том өрсөлдөөнд бэлэн байна.


0
angry
2
care
0
haha
2
liked
7
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 2 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 10 цагийн өмнө
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… Өчигдөр
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… Өчигдөр
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/06/17
ЭРДЭНЭС МОНГОЛЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖ, ТӨРИЙН ӨМЧИТ 14 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГ… 2026/06/17
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО… 2026/06/17
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
Ж.МЯДАГБАДАМ: ИХ ГОВИЙН МАНААЧ БАРИМТАТ КИНО МААНЬ БОЛГАРААС АЛТАН ЦОМ… 2026/06/07
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС О… 2026/06/07
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13