Тацүнами буюу ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгийн дэвжээнд Дэвид Бекхэмийн хоёрдугаар хүү Ромео найз бүсгүй, загвар өмсөгч Ким Тернбуллын хамт зочилжээ.
Бас ч үгүй золгоод, барилдах гээд үзсэнийг зураг дээрээс харна биз.


“Ромео Бекхэм бүсгүйнхээ хамт өнөөдөр бэлтгэл дээр ирлээ. Сүмочидтой нээлттэй сайхан харилцлаа. Ирсэнд баярлалаа. Японоор тавтай аялаарай!” хэмээн гэрэл зургийн дор бичсэн байна.
Сүмо сонирхогчид “Хоошёорюүгийн инээмсэглэл л хамгийн гоё харагдаж байна” хэмээн магтжээ.
Эх сурвалж: SSS19 пэйж
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна