АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ ЗОРИВ


Дональд Трамп АНУ Ираны эсрэг дайнд зорилгодоо хүрэхэд тун ойртсон бөгөөд цэргийн ажиллагаагаа аажмаар зогсоох талаар бодож байна гэж мэдэгдлээ.

Тэрбээр мөн “Ормузын хоолойг ашигладаг бусад улсууд шаардлагатай бол өөрсдөө хамгаалж, хяналт тавих ёстой- АНУ ашигладаггүй. Хэрэв хүсвэл бид эдгээр улсуудад  тусална, гэхдээ Ираны аюул арилсны дараа ийм тусламж шаардлагагүй болно. Энэ нь тэдний хувьд цэргийн хялбархан ажиллагаа байх болно.” гэж хэлжээ.

АНУ-ын Сангийн яам далайд аль хэдийн ачигдсан Ираны нефтийн тодорхой хэсгийг худалдан авахыг зөвшөөрч, худалдан авагчдыг өөрсдийн хориг арга хэмжээнээс чөлөөлжээ. Тус зөвшөөрөл дөрөвдүгээр сарын 19-н хүртэл хүчинтэй байна. Энэ шийдвэр нь АНУ-Израилийн Ираны эсрэг дайнаас үүдэн газрын тосны үнэ огцом өссөн байдлыг тогтворжуулах зорилготой юм.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ долоо хоногийн эхээр Fox Business Network-ийн нэвтрүүлэгт оролцохдоо энэ алхмыг урьдчилан мэдэгдэж байсан. Тэрбээр “Ойрын өдрүүдэд бид далайд байгаа Ираны нефтийн хоригийг цуцалж магадгүй. Ойролцоогоор 140 сая баррель байгаа” гэжээ.

Мөн “Энэ нь Ираны гаргасан 10-14 хоногийн нийлүүлэлт бөгөөд бүгд Хятад руу явах байсан” гэж нэмж хэлсэн аж. Түүнчлэн ойрын 10–14 хоногийн хугацаанд нефтийн үнийг тогтвортой байлгахын тулд Ираны нефтийг өөрсдийнх нь эсрэг ашиглах болно гэж тайлбарлажээ.

БЕЙРУТЭД 1000 ГАРУЙ ХҮН АМЬ ҮРЭГДСЭНИЙ ДОР ХАЯЖ 118 НЬ ХҮҮХЭД БАЙНА  

Израилийн Батлан хамгаалах хүчний төлөөлөгч твиттерт Бейрутын өмнөд захын оршин суугчдыг нэн даруй шилжин нүүхийг уриалж, Израилийн арми Хезболлахын дэд бүтэц гэж тодорхойлсон объектуудыг онилно  гээд хэд хэдэн дүүргүүд халдлагад өртөх эрсдэлтэйг онцолжээ.

Израилын гуравдугаар сарын 2-нд эхэлсэн Ливан дахь довтолгооноос хойш Бейрутын хүн ам шигүү суурьшсан өмнөд захын дүүргүүд рүү удаа дараа хүчтэй цохилт өгсний улмаас 1000 гаруй хүн амь үрэгдсэний дотор дор хаяж 118 хүүхэд байгаа юм. Мөн  2500 гаруй хүн шархадсан, 1 сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн байна.

ОНГОЦНЫ ТҮЛШНИЙ ҮНЭ НЭМЭГДСЭНЭЭС UNITED AIRLINES НИСЛЭГҮҮДИЙНХЭЭ 5 ХУВИЙГ ЦУЦАЛНА  

United Airlines компанийн гүйцэтгэх захирал Скотт Кирби Ойрхи Дорнод дахь дайн хурцдаж, онгоцны түлшний үнэ огцом өсөж байгаатай холбоотойгоор энэ онд төлөвлөсөн нислэгүүдийнхээ ойролцоогоор 5 хувийг богино хугацаанд цуцална гэжээ.

“Хэрэв үнэ энэ түвшинд хэвээр байвал зөвхөн онгоцны түлшинд жилд нэмэлт 11 тэрбум ам.долларын зардал гарна” гэж Кирби ажилтнууддаа илгээсэн мэдэгдэлдээ дурдсан тухай Reuters мэдээлсэн байна.

Мөн Кирбигийн хэлснээр тус компани энэ намар нислэгийн бүрэн хуваариа сэргээхээр төлөвлөж байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23