Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас гаргасан мэдээллийг нийтэлж байна.
МЭДЭГДЭЛ
2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн орой албан ажлын өрөөндөө архидан согтуурсан буюу Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.4 дэх заалт, ХХҮЕГ-ын "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 12.3.13. дахь заалтыг тус тус ноцтойгоор зөрчсөн албан хаагчдад хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Олон нийтийн сүлжээнд ийм зохисгүй мэдээллийг гаргуулсандаа гүнээ харамсаж, иргэд, үйлчлүүлэгчид, хамтран ажилладаг байгууллагуудаасаа хүлцэл өчиж байна.
Цаашид ажлын байранд дахин ийм зөрчил гаргуулахгүй, цаг ямагт төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэхэд анхаарч ажиллах болно.
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР
2026.03.19
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна