ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА


“Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Польш Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хөтөлбөр”-ийн хүрээнд Польшийн Засгийн газрын 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Суралцах чиглэл болон шалгаруулах суралцагчийн тоо

  • Бакалавр, магистр, бакалавр-магистр хосолсон хөтөлбөр: нийт 22

Тэтгэлгийн давуу тал

  • Польш Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны харьяа төрийн өмчийн их сургуулиудад сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
  • Монгол Улсын Боловсролын сайдын тушаалаар Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулж, амьжиргааны зардалд сар бүр 440 ам.доллар тооцон, улирал тутам олгоно. Тус зардалд дотуур байр болон хоол хүнсний зардал багтсан болно.

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2 дугаар дамжааны суралцагч байx;
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай) байх;
  • Сургалт явагдах хэл (польш эсхүл англи)-ний B2 болон түүнээс дээш түвшний мэдлэгтэйг гэрчлэх баримт бичигтэй байх;
  • Суралцагч англи хэлээрх сургалтын хөтөлбөрийг сонгон суралцах боломжтой. Ингэхдээ олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтын B2 болон түүнээс дээш оноотой байх;
  • Польш хэлээр бакалавр, магистр, бакалавр-магистр хосолсон хөтөлбөрт элсэгчид нэг жилийн хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой. Хэлний бэлтгэлийг сонгосон бол цаашид үндсэн хөтөлбөрийг зөвхөн польш хэлээр үргэлжлүүлэх үүрэгтэй. Хэлний бэлтгэлийн төгсгөлд польш хэлний B2 түвшний шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн их сургуульд элсэн суралцах эрх үүсэхгүй;
  • Хүлээн авагч талтай харилцах, төлөвлөсөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд хангалттай гадаад хэлний харилцааны чадвартай байх;
  • Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцах иргэдийг түлхүү дэмжинэ.
  • Анх материал өгөхөд бүртгүүлсэн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцана.

Бүртгэл, хугацаа

  1. Монголын тал эхний шатны баримт бичгийн сонгон шалгаруулалтыг, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ярилцлагыг тус тус зохион байгуулна.
  2. 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 10-ны хооронд scholarship.esis.edu.mn вэбсайтаар бүртгүүлнэ.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг

Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд дараах материалыг англи хэлээрх албан ёсны орчуулгын хамт цахимаар илгээнэ.

  1. Цахим өргөдөл;
  2. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /төгсөөгүй бол сурч буй тодорхойлолт/;
  3. 10, 11 дүгээр ангийн дүнгийн тодорхойлолт /12 дугаар ангийн сурагчид хамаарна/;
  4. Их сургуулийн 1, 2 дугаар дамжааны дүнгийн хуулбар /их сургуулийн 1, 2 дугаар дамжааны суралцагч/;
  5. Англи эсхүл польш хэлний олон улсын шалгалтын оноо хүчинтэйг нотлох баримт (IELTS, TOEFL, Duolingo, TOEIC, PTE);
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Гадаад паспортын хуулбар;
  8. Тодорхойлох захидал (суралцаж буй ерөнхий боловсролын сургууль);
  9. Суралцах хүсэлтээ илэрхийлсэн 200-300 үгтэй эсээ монгол, англи хэлээр.

Магистрын сургалтад бүртгүүлсэн иргэд дараах материалыг англи хэлээрх албан ёсны орчуулгын хамт цахимаар илгээнэ.

  1. Цахим өргөдөл;
  2. Дээд боловсролын зэргийн диплом, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (гадаад хэлээр байх тохиолдолд түүний албан ёсны орчуулга);
  3. Англи эсхүл польш хэлний олон улсын шалгалтын оноо хүчинтэйг нотлох баримт (IELTS, TOEFL, Duolingo, TOEIC, PTE);
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Гадаад паспортын хуулбар;
  6. Тодорхойлох захидал /багш-1, ажлын газар-1/;
  7. Суралцах хүслийг илэрхийлсэн 200-300 үгтэй эсээ монгол, англи хэлээр /мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн байх/;
  8. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт.

Холбоо барих

Анхаарах зүйлс

  • Цахим бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товч дарж баталгаажуулахыг анхаарна уу.
  • Бүртгэл дуусах хугацаа ойртох тусам цахим бүртгэлийн системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна.
  • Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын мэдээллийн технологийн төвийн 75772727 дугаар, тэтгэлэгтэй холбоотой асуултыг Боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн 51-262916 дугаараас лавлана уу.
  • Зарласан хугацаанаас хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.
  • Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 8 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 16 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 18 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23