ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУУРЛАА


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайн "тун удахгүй дуусна" гэж мэдэгдсэний дараа газрын тосны үнэ огцом буурлаа.

АНУ-Израилийн Ираны эсрэг хийж буй дайныг Дональд Трамп “богино хугацааны ажиллагаа” гэж тодорхойлж, довтолгоо хоёр дахь долоо хоногтоо орж буй энэ үед “дайн тун удахгүй дуусна” гэж мэдэгдлээ. Тэрбээр дайн “бараг бүрэн дууссан” бөгөөд төлөвлөсөн хугацаанаас урагшилж байгаа гэж хэлсэн нь өмнө нь энэ мөргөлдөөн хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй гэсэн байр сууринаасаа нэлээд өөрчлөгдсөн явдал байв. Гэхдээ тэр АНУ зорилгоо бүрэн биелүүлсэн гэж хараахан зарлаагүй бөгөөд “Бид олон талаар аль хэдийн ялсан, гэхдээ хангалттай ялж амжаагүй байна” гэжээ. Иран АНУ, Израил болон бүс нутаг дахь АНУ-ын холбоотнуудын эсрэг удаан хугацаанд ямар ч зэвсгийн чадавхгүй болсон үед л ажиллагаа дуусна гэсэн байна.

Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеид халдах зорилт байгаа эсэх талаар  хэлэхээс татгалзаж, зөвхөн “сэтгэл дундуур байна” гээд  шинэ удирдагч нь Иранд өмнөхтэй адил бодлогыг  үргэлжлүүлнэ гэж бодож байгаагаа илэрхийлжээ.  Харин Израил шинэ дээд удирдагчийг онилохоо ил тод мэдэгдээд байна.

Энэ үеэр Тегеран хотын гудамжинд олон мянган хүн гарч, Хаменеиг дэмжиж байгаагаа илэрхийлж, эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Үүний зэрэгцээ Израил Тегераны эсрэг довтолгооны хоёр дахь давлагааг эхлүүлсэн байна. Израилийн Батлан хамгаалах хүчин Ираны нийслэл дэх террорист байнуудад өргөн хүрээний цохилт өгч эхэлсэн гэж мэдэгдсэн ч бодит байдал дээр энгийн иргэдэд үйлчилдэг эрчим хүч, түлшний чухал дэд бүтцийг онилж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.

Мөн Израил Ливаны өмнөд хэсэгт дайралт хийж, Бейрут хотод агаарын цохилт өгснөөр Хезболлахын эсрэг довтолгоогоо үргэлжлүүлжээ. Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээллээр гуравдугаар сарын 2-ноос хойш Израилийн довтолгооны улмаас тус улсад 486 хүн амиа алдсаны дотор дор хаяж 83 хүүхэд байна. Мөн хамгийн багадаа 600,000 хүн орон гэрээ орхин дүрвэсэн нь хүмүүнлэгийн ноцтой хямрал үүсэх вий гэсэн айдас төрүүлж байгаа юм.

Нөгөө талаас Иран шинэ пуужин болон дроны довтолгоонууд хийж, Израил, Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд болон Персийн булангийн эрчим хүчний дэд бүтцийг онилсон байна.

Газрын тосны үнэ 20 хувь өсөж, сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрсэн ч Трамп дайн удахгүй дуусна гэж мэдэгдсэний дараа нэг баррель нь 99 орчим ам.доллар болж буурчээ. Үүнээс өмнө Иран газрын тосны үнэ огцом өссөнийг АНУ-ыг шоолохдоо “ашиглаж”, тэдний ажиллагааг “Operation Epic Mistake” буюу “Агуу алдаа ажиллагаа” гэж нэрлэсэн байна.

Сүүлийн 24 цаг дэлхийн зах зээлд үнэхээр онцгой үе байлаа. Олон улсын жишиг үнэ болох Брент нефтийн үнэ нэг баррель нь 100 ам.доллараас давж, 2022 онд Орос Украинд халдсанаас хойш анх удаа ийм түвшинд хүрсэн юм. Үүний улмаас Азийн болон Европын гол хувьцааны индексүүд огцом унаж, Нью-Йоркт Уолл-стрит ч мөн өдрийн арилжааг хүнд нөхцөлд эхлүүлсэн. Харин дараа нь зах зээлийн хөдөлгөөнийг анхааралтай ажигладаг Трамп мэдэгдэл хийж, Ираны эсрэг дайн “бараг бүрэн дууссан, үндсэндээ төгсгөлдөө орж байна” гэж хэлжээ. Үүний үрээр нэг баррель нь 119.50 ам.доллар хүртэл өссөн Брент газрын тосны үнэ огцом буурч, хаалтын үнэ 98.96 ам.долларт хүрсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23