ЦАСАНД ДАРАГДСАН НӨХРӨӨ ЭХНЭР НЬ FIND MY IPHONE АПП АШИГЛАН ОЛЖ АВАРЧЭЭ

Admin
16 цагийн өмнө

Шуурганы улмаас цасанд дарагдсан нөхрөө эхнэр нь “Find My iPhone” аппыг ашиглан олсон явдал Вашингтонд болжээ. Цасанд дарагдаад дөрвөн цаг гаруй хугацаа өнгөрч, одоо өнгөрлөө хэмээн бодож байсан Майкл  Харрис "Тэр миний аврагч" гэж эхнэр Пэннигээ магтсан байна.

Майкл Харрис 2026 оны хоёрдугаар сарын 26-нд Вашингтон мужийн Стивенс Пасс цанын баазад гулгаж байгаад цасан шуурганд дарагдсан бөгөөд тусламж дуудах боломжгүй болсон байна. Түүний эхнэр Пэнни “Find My iPhone” апп-ыг ашиглан нөхрийнхөө байршлыг тогтоож, хэдэн цаг хөдөлгөөнгүй байгаа болохыг нь олж мэдээд аврах баг дууджээ.

Дөрвөн цаг гаруй хугацааны дараа Майклыг аварсан бөгөөд хэд хэдэн гэмтэл авсан түүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Цанаар гулгаж явсан Майкл өөрийгөө аюулд орсныг мэдэрмэгц “Хэн ч миний байршлыг мэдэхгүй байж магадгүй, би өөрөө эндээс гарах боломжгүй” гэж бодсон гэнэ. 

Майклын эхнэр Пэнни нөхрийнхөө утас руу залгасан ч хариу өгөөгүй. Тиймээс байршлыг нь  “Find My iPhone” апп-ыг ашиглан олохоор шийджээ.

“Ямар нэгэн муу юм тохиолдсон юм биш байгаа гэсэн мэдрэмж төрсөн. Тиймээс би зөн совингоо дагаж, байршлыг нь хянасан, хэд хэдэн удаа шалгаад хөдөлгөөнгүй байгааг нь харсан.” гэж Пэнни ярьсан байна. Бүсгүй тэр даруй цанын бааз руу очиж, аврах багтай холбогджээ. Тэрбээр “Find My iPhone”-оос авсан байршлын мэдээллээрээ нөхрөө олоход тусалсан байна. 

Тэр бол хамгийн шилдэг нь, миний аврагч” гэж Майкл эхнэрээ магтсан байна.

Майкл дөрвөн цаг гаруй хугацаанд цасанд дарагдсан байдалтай байсан бөгөөд биеийн хэм нь хэвийн хэмжээнээс буурч гипотермид орсон, уушги нь шингэнээр дүүрсэн, хөл нь хугарсан байсан аж. 

Майклын охин Лорен Харрис аав нь эмнэлэгт хэвтсэн, бүх зүйл сайн байвал 14-16 долоо хоногт эдгэрнэ гэж мэдэгдсэн байна. “Тэр амьд үлдэж, амь насанд нь хүрэх гэмтэл аваагүй нь үнэхээр гайхамшиг” гэж Лорен хэлжээ.

Онлайнаар хандив цуглуулдаг платформ болох GoFundMe-д гуравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар 29 мянга гаруй ам. доллар цугларсан бөгөөд тус мөнгийг эмнэлгийн зардал болон бусад төлбөрт зарцуулахаар төлөвлөжээ. Лорен аав нь гэр бүлийнхээ гол орлогын эх сурвалж гээд энэ хүнд хэцүү үед тусалсан ойр дотныхон, найз нөхөд, бусад бүх хүмүүст баярласнаа илэрхийлсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23