УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр шинээр өргөн барих хуулиуд, тэр дундаа Төрийн нууцын тухай хуулийн талаар цахим хаягтаа ийнхүү бичжээ.
Б.Энхбаяр "Энэ хавар нийтийн болон хувийн эрх зүйн чиглэлээр УИХ-д 15 хуулийн төслийг өргөн барина. Хамгийн эхнийх нь Төрийн нууцын тухай хуулийн төслийг өнөөдрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Төрийн нууцыг ЗГ биш УИХ жагсаалтаар баталж мэддэг болно. Албаны нууц гэдэг зүйлийг байхгүй болгоно. Нууц гэх халхавчаар авлига, албан тушаалын гэмт хэргүүд үйлдэгддэг, иргэдийн мэдэх, хяналт тавих эрхийг хязгаарладаг байсан явдлыг таслан зогсооно." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна