Д.САЙНСАЙХАН: НОМ УНШУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮС НЭГ Л ЗҮЙЛИЙГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ


Сар шинийн өдрүүдэд сүсэгтэн олон шинийн 15-ндаа багтаан засал хийлгэж, ном уншуулахыг илүүд үздэг. Энэхүү өдрүүдэд хүн бүр засал, ном хийлгэх шаардлагатай эсэх болон засал хийлгэж, ном уншуулж байх үедээ анхаарбал зохих зүйлсийн тухай Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханаас тодруулсан юм.

Жилийн эхэнд засал номоо шамдаж хийлгэх нь зөв. Жилийн эхэнд гэхээр шинийн 15-ны дотор заслаа хийлгэх алба байхгүй. Жилийн эхэнд заслаа хийлгэх нь тухайн хүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх гараг, од эрхсийн нөлөө хүний бие махбодод нөлөөлөх нөлөөллийг багасгах зүйл.

Бурхны шашинтай хүмүүс 15-ыг яагаад голчилдог вэ гэхээр Бурхан багш хаврын эхэн сарын шинийн 15-нд их шид бүтээлийг үзүүлсэн гэдэг утгаараа энэ өдрүүдийг бурхны шашинтай бүх орнууд бэлгэшээж, энэ өдрүүдэд хурал номоо хурж, өргөн дэлгэр байдаг. Энэ үед монголчууд засал номоо хийлгэж шамддаг. Гэхдээ энэ үед ачаалал их гэж бодвол хаврын эхэн, дунд сардаа багтаад заслаа хийлгэчхээрэй. Жилийн сүүлээр заслаа хийлгээгүй, ийм юм болчихлоо гээд явдаг хүмүүс их байдаг.

Ер нь бол биечлээд уншуулсан нь бүх юмнаас илүү байх талтай. Нөгөө талаар тухайн хүний сүжиг мэднэ. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусахгүй байгаа нь нарны буруу биш гэдэг шиг буруу сэтгэлийг үүсгэж байвал бурхан ирээд толгой дээр чинь адисалсан ч ач тус нь хүрэхгүй. Тиймээс бид зөв, буруу гэж туйлширч болохгүй.

Ном уншуулж байгаа хүмүүс нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр нь сүжиг сэтгэл үүсгэдэг савны гурван гэм гэж байдаг. Тэрийг тэвчиж чадвал юугаар ч ном уншуулсан тус нь хүрнэ. Савны гурван гэм буюу бохирдсон сав, цоорхой сав, хөмөрсөн сав гэж байна. Бохирдсон сав гэж буруу үзлийг хэлж байгаа юм. Энэ уншиж байгаа ном худлаа, надад яаж хүрэх вэ дээ гэсэн бохирдсон сав шиг бодолтой байвал тэр хүн ном уншуулаад хэрэггүй.

Дараа нь хөмөрсөн савны гэм нь ирээд ном уншуулаад сууж байхдаа бодол нь өөр газар явж байдаг. Энэ нь хөмөрсөн сав дотор нь юм орохгүйтэй адил. Цоорхой савны гэм нь ном уншуулж байгаа зүйлдээ санаа бодлоо зориулахгүй, нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг, хүчээр ирсэн мэт хүмүүс байдаг. Тиймээс бид савны гурван гэмийг тэвчихгүй бол ном уншуулаад ч хэрэггүй, засал хийлгээд ч үр дүн гарахыг мэдэхгүй юм.

Эх сурвалж: Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд

ХАЯГ: БЗД, 2-р хороо, Сансарын аюулгүйн тойргийн "Эвтэй дөрвөн амьтан" хөшөөний чанх хойно 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23