КАНАД УЛСЫН БОЛОВСРОЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДАЖ, ЭНЭ ЖИЛЭЭС МОНГОЛЫГ ХАМРУУЛАХААР БОЛЖЭЭ


Канад Улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлдэг Хөгжлийн төлөөх тэтгэлэг ба боловсролын солилцооны хөтөлбөр”-ийг 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор зарлалаа. Энэ жилээс эхлэн Энэтхэг–Номхон далайн бүс нутгийн орнуудаас Монгол Улсыг хамруулахаар шийдвэрлэсэн байна.

1. Хөтөлбөрийн зорилго

Монгол Улсын оюутнууд НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд – 2030”-ыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах чиглэлээр Канад Улсад богино хугацаагаар суралцах болон судалгаа хийх боломжийг бүрдүүлэхэд оршино. Тус хөтөлбөр нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, мөн Канад–Монголын иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.

2. Тэтгэлгийн хугацаа

  • Бакалавр – 4 сар (1 улирал)
  • Бакалавр – 8 сар (2 улирал)
  • Магистр / Доктор – 4 сар (1 улирал)
  • Магистр / Доктор – 5–6 сар

3. Тэтгэлэгт хамрагдах зардал

  • Виз болон суралцах/ажиллах зөвшөөрлийн төлбөр;
  • Хоёр талын нислэгийн тийз;
  • Эрүүл мэндийн даатгал;
  • Амьжиргааны зардал (байр, орон сууц, хүнс);
  • Нийтийн тээврийн зардал;
  • Ном, хичээлийн хэрэгсэл (компьютероос бусад).

4. Тавигдах шалгуур

  • Иргэншил: Монгол Улсын иргэн байх (Канад Улсын иргэншил болон байнгын оршин суух эрхгүй байх);
  • Оюутны статус: Монгол Улсын их, дээд сургуульд үндсэн ангид суралцаж буй оюутан байх;
  • Бусад: Канад Улсын Засгийн газрын бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх.

5. Сонгон шалгаруулалт

  • Монгол Улсын их, дээд сургууль болон Канад Улсын хүлээн авагч сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээтэй байх шаардлагатай.
  • Тэтгэлгийн өргөдлийг оюутны нэрийн өмнөөс Канад дахь хүлээн авагч сургууль гаргана.
  • Жич: Канад дахь сургууль нь Канадын  Гадаад хэргийн яаманд өргөдлийг 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн EDT 23:59 цагаас өмнө илгээсэн байх ёстой.

6. Бүрдүүлэх материал

Оюутан Канадын хүлээн авагч сургуульд дараах материалыг ирүүлнэ.

  • Иргэний үнэмлэх эсхүл паспортын хуулбар;
  • Хувийн мэдээллийн мэдэгдэл (гарын үсэгтэй);
  • Зорилгоо тодорхойлсон захидал (1 нүүр): Судалгааны чиглэл нь Тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж буй болон Монгол Улсад ядуурлыг бууруулахад оруулах хувь нэмрийн талаар;
  • Сургуулийн тодорхойлолт: Оюутан болохыг нотолсон албан захидал;
  • Дэмжих захидал: Монгол дахь сургуулийн удирдлагын зүгээс тухайн оюутныг санал болгосон захидал;
  • Урилга захидал: Канад дахь удирдагч багшийн урилга (зөвхөн магистр, докторын түвшинд).

7. Чухал санамж

  • Тэтгэлэгт шалгарсан оюутнууд 2026 оны 8 дугаар сарын 1-ээс 2027 оны 2 дугаар сарын 1-ний хооронд Канад Улсад очсон байх шаардлагатай.
  • Тэтгэлгийн хугацаа дуусмагц эх орондоо буцаж ирэн, суралцаж буй сургуулиа үргэлжлүүлэн суралцана.

Дэлгэрэнгүйг мэдээллийг EduCanada - SEED Scholarship холбоосоор нэвтэрч үзнэ үү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДАМ НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 37 минутын өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 5 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 5 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 7 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 9 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07