ТРАМП ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ 8 ЖИЛ ХОРИХ ЯЛ АВСАН КОНГРЕССИЙН ГИШҮҮНИЙ ХҮҮГ СУЛЛАЖЭЭ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд Найрамдах намаас сонгогдсон Конгрессын гишүүн Стив Вомэкийн хүү Жэймс Филлип Вомэкт Холбооны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлж, өршөөн суллах шийдвэр 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргажээ.

79 настай Трамп 2026 оны нэгдүгээр сарын 15-ны Пүрэв гарагт Арканзас мужийн конгрессмен Стив Вомакын хүү Жэймс Филлип Вомакын хорих ялыг албан ёсоор хөнгөрүүлсэн тухай прокурорын алба мэдээлсэн байна.

Гурван хүүгийн эцэг, Бүгд Найрамдах намын улс төрч Стив Вомак “Ерөнхийлөгч Трампын энэхүү уужим шийдвэрт би талархаж байна” гэжээ.  “Ийнхүү  өршөөл үзүүлсэн нь хүүг маань гэр бүлийнхэнтэйгээ туйлын хүнд хэцүү цаг үед хамт байх боломж олгосон. Мөн Ерөнхийлөгч эхнэр маань болон түүний эмчилгээний багтай утсаар ярьсан нь надад насан туршид мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн.” гэсэн байна.

Конгрессийн гишүүний хүү Жэймс Филлип Вомак 2024 оны 5-р сард Холбооны шүүхээс 5 граммаас дээш хэмжээний метамфетамин тараасан хэргээр 1,900 ам.долларын торгууль болон 8 жилийн хорих ял шийтгүүлжээ.

Түүнд суллагдсаны дараах хяналтын хугацаа тогтоосон бөгөөд үүнийг заавал эдлэх ёстой гэж хэвлэлүүд мэдээлж бйна.

Холбооны прокурорууд Жэймсийг 2023 оны дөрөвдүгээр сард ялласан бөгөөд шүүхийн баримтад дурдсанаар, түүнд хар тамхины хэргээс гадна өмнө нь ял шийтгүүлж байсан этгээд галт зэвсэг эзэмшсэн гэх хэрэг мөн тулгасан байна.

Жэймсийг өршөөсөн нь Трампын засаг захиргаа АНУ Венесуэл руу халдан орсноо зөвтгөхдөө тус улс АНУ руу хар тамхи оруулж ирдэг гэж буруутгасны дараахан болсныг хэвлэлүүд онцолж байна. Мөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам Миннесота болон бусад мужуудад Цагаачлал, гаалийн албанаас (ICE) явуулж буй баривчилгаануудын ихэнх нь хар тамхины наймаачидтай холбоотой гэж мэдэгдээд байгаа юм. 

KTHV суваг Жэймс 2007 оноос хойш удаа дараа баривчлагдаж байсан түүхтэйг шүүхийн баримтаас иш татан мэдээлжээ.

Жэймс Филлип Вомак 2018 онд хар тамхи, галт зэвсэгтэй холбоотой олон хэрэг зэрэг 10 гаруй ял тулгагдан баривчлагдаж, улмаар тохиролцооны дагуу гэм буруугаа хүлээсэн гэж мэдээлж байна. Шүүхээс түүнийг олон хүнд гэмт хэрэгт буруутай гэж үзэж, 9 жилийн хорих ял оноосон ч 2020 онд хугацаанаасаа өмнө суллагдсан, гэвч дараа нь дахин баривчлагдсан гэж KNWA мэдээлжээ.

Жэймсийг 2018 онд баривчилсны дараа түүний эцэг, 2011 оноос хойш Арканзасын гуравдугаар тойргийг төлөөлж буй конгрессийн гишүүн Стив Вомак хүүгийнхээ донтолтын талаар мэдэгдэл гаргажээ

“Манай гэр бүл энэ улсын олон мянган гэр бүлийн адил хайртай хүнийхээ донтолттой тэмцэж ирсэн” хэмээн Стив Вомак мэдэгдэлдээ дурджээ. “Манай хүүгийн хамгийн сүүлийн баривчилгаа энэ зовлонг улам нэмлээ. Бид түүнийг болзолгүй хайрладаг ч тэр насанд хүрсэн хүн учраас өөрийн хийсэн сонголтын хариуцлагыг хүлээх ёстой. Түүний өөрийгөө болон гэр бүлээ ийм байдалд оруулсанд би үнэхээр харамсаж байна. Хэргийг шийдэх эрүүгийн шүүхийн тогтолцоог бид хүндэтгэн дагаж байна.” гэж тэр мэдэгдсэн байна.

“Хайртай хүнээ донтолттой тэмцэж байгааг харахаас илүү сүйрэл үгүй” гэж Стив хэлсэн бөгөөд “Энэ бол миний амьдралдаа тулгарсан хамгийн хүнд сорилт бөгөөд зөвхөн бид ч ийм биш гэдгийг мэдэж байна. Донтолт манай улсыг “мэрж” байна. Энэ бол манай гэр бүлийн хувьд маш хүнд цаг үе." гэсэн байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23