Боловсролын дэд сайд Д.Гантулга Боловсролын үнэлгээний төвд ажиллаж, Элсэлтийн шалгалт, багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний талаар тус байгууллагын албан хаагчидтай ярилцжээ.
Энэ үеэрээ “Элсэлтийн шалгалт нь суралцагчдыг унагах бус цэгцтэй мэдлэг хуримтлуулсан эсэхийг шалгах зорилготой байх ёстой. Иймд цаашид Элсэлтийн шалгалтыг даалгаврын сангаас бүрдүүлдэг байх бодлого баримтална” гэдгийг Боловсролын дэд сайд Д.Гантулга онцолсон байна.
Мөн гүйцэтгэлийн үнэлгээг багш, хамт олон өөрсдөө сургууль дээрээ зохион байгуулдаг байхаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна