ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРНО


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон ДЭМБ суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр, ХӨСҮТ-ийн захирал С.Энхболд нар Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажлын явцтай өнөөдөр /2025.12.02/ танилцлаа.

Үндэсний лавлагаа лаборатори байгуулах барилгын ажил энэ оны 10 дугаар сараас эхлээд байна. Энэхүү лабораторийг ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулах юм.   

Барилгын зураг төсөл, угсралтын ажлын тендер зэрэг бүх ажлыг ДЭМБ 100 хувь хариуцан ажиллаж байгаа бөгөөд барилга угсралтын ажлын тендерт MCS Property компани шалгарчээ. Тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг ч ДЭМБ зохион байгуулж ажиллана. Олон улсын стандартад нийцсэн Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай 45 нэрийн 78 төрлийн лабораторийн тоног төхөөрөмжийг дээрх санхүүжилтийн хүрээнд нийлүүлж, ажилтнуудыг чадавхжуулах сургалт явагдаж байна.

Эмийн чанарын хяналтын лавлагаа лабораторийн барилга угсралт нь нийт 884 м.кв талбайд батлагдсан зураг төслийн дагуу хэвийн үргэлжилж байгааг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд өнөөдөртанилцууллаа. Барилга угсралтын ажлыг тасралтгүй, хяналттай явуулахын тулд 7 хоног бүр ажлын төлөвлөгөө, тайлан гаргаж, бүх оролцогч талууд ажлын явцын талаар мэдээллээ солилцон ажиллаж байгаа ба ямар нэгэн ажил хоцрогдох, цалгардах нөхцөл үүсгэхгүй байхад анхаарч буйгаа онцолж байв. Барилга угсралтын ажил дууссаны дараа тоног төхөөрөмж угсрах, туршилтын ажлуудыг дараагийн баг хийж гүйцэтгэн 2026 оны 1-р улирлын төгсгөлд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр тус ажлын явцтай танилцах үеэрээ, Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндтэй шууд холбоотой эмийн чанарыг шинжлэх үндэсний лавлагаа лаборатори болох учраас барилгын цахилгаан, дэд бүтэц, агаарын филтер зэргийг маш сайн анхаарч ажиллахыг гүйцэтгэж байгууллагын төлөөлөлд хэллээ. Монголын эмийн чанарыг шинжлэх, чанарын баталгаатай гэдгийг зарлах үндэсний лавлагаа лабораторитой болох ажлыг ДЭМБ-иас санхүүжүүлэн хөрөнгө оруулалт хийсэнд талархаж байгаагаа мөн илэрхийлэв.

Өнөөдрийн байдлаар манай улсын Эм шинжлэх лаборатори нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж хүчин чадлын хувьд жилдээ 2500 орчим сорьцод шинжилгээ хийж байна.

Эм шинжлэх лаборатори нь Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори болж статус нь шинэчлэгдэн томорсноор үйл ажиллагааны хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэлгүйгээр эмийг шинжлэх нөхцөл бүрдэнэ. 


Үүнээс гадна эмийн үнэ, эмийн сангийн байршлыг харах https://em.hdc.gov.mn/ вэб сайт хэрэглээнд нэвтрээд байгаа нь эмийн үнийг иргэдэд нээлттэй болгох, сонголт хийхэд нь хялбаршуулсан ажил болоод байгаа юм. Энэхүү цахим системийг иргэд хэрэглэж хэвшсэнээр эмийн үнэ иргэдийн хяналтад орж эмийн үнийн хөөрөгдөл арилах нөхцөл бүрдэх бол барилгын ажлын шатандаа яваа Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орсноор эмийн чанарын асуудлыг манай улс хяналтдаа бүрэн оруулж чадахаар болох юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 3780 эм бүртгэлтэй байгаа бөгөөд 2800 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 7 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 13 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 14 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 16 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23