ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ ЦАЛИНГ ХАОАТ, НДШ-ЭЭС ЧӨЛӨӨЛӨХ САНАЛЫГ САЙДЫН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАНА


Эмч эмнэлгийн ажилтны цалин хөлсний нөхцөл байдал, нэмэгдүүлэх боломжийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж байна.

Зөвлөл эрүүл мэндийн салбарынхны цалинг татвар, шимтгэлээс чөлөөлөх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахаар болжээ. Энэ нь цалинг 3.5 сая төгрөгт хүргэх хүртэлх хугацаанд авч болох арга хэмжээ гэж үзсэн байна. Гал унтраах төдий шийдвэр мэт боловч эдийн засаг тэлж, цалинг 3.5 сая төгрөгт хүргэх чадалтай болж, эдийн засаг тэлтэл авч болох арга хэмжээ юм гэсэн саналыг Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд дэмжжээ. Засгийн газарт танилцуулахад бэлдэж бүх төрлийн нарийн тооцооллыг богино хугацаанд хийнэ.

Үндсэн цалинг дунджаар 3.5 сая болгоход 1.3 их наяд төгрөг шаардлагатай болох тооцоолол байна.

 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ажил хаях талаараа мэдэгдэл хийсэн эрүүл мэндийн салбарынхны төлөөлөлтэй гурав дахь удаагийн уулзалтаа өнөө өглөө Сүхбаатарын талбай дээр хийсэн. Үргэлжлүүлээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг ээлжит бусаар хуралдуулсан юм. Дараа нь Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдсан бөгөөд эдгээр хуралдаанууд бүгдээрээ салбарын ажилчдын цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэхэд гарц хайж, нөхцөл байдлыг судалж, олон нийтэд ил болгох зорилготой юм.

Ирэх оноос эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг 10- 15 хувь нэмэх шийдвэр гарсан ч 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагаа салбарын төлөөлөл тавьж суулт зарласаар байгаа төдийгүй ажил хаялт хийхээ өнөөдөр мэдэгдээд байгаа юм.

Эрүүл мэндийн салбарт ажил хаялт хийж байсан тохиолдол үгүй бөгөөд салбарын төлөөллийн эхлүүлсэн суулт шинэ түүх бичиж ажил хаялтыг эхлүүлэх эсэх эмзэг нөхцөл байдал үүсээд байна.

Засгийн газар, Эрүүл мэдийн яамны зүгээс цалин нэмэхийг дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж уулзалтуудыг хийж, шийдвэрүүдиг гаргасан ба боломжит нөхцөл байдалдаа тааруулаад 15 хүртэл хувиар үндсэн цалинг нэмээд цаашид үе шаттайгаар нэмэх боломжтой гэж байгаа юм. Хэдийгээр 15 хувь нэмнэ гэж байгаа боловч ур чадвар, ажилласан жил, зэргийн нэмэгдэл гэх мэт найман төрлийн дагалдах нэмэгдэл нэмэгдэхэд 31 орчим хувиар цалин нэмэгдэх аж.

Сүүлийн 5 жилийн байдлаар эрүүл мэндийн салбарын цалин хөлсөд дараах өөрчлөлтүүд гарчээ.Үүнд:
2022 оны 107 болон 488 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын болон Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 8-13 хувиар 2 удаа;
2023 оны 241 дүгээр тогтоолоор 27-45 хувиар 1 удаа,
2024 оны 128 болон 238 дугаар тогтоолоор 6-20 хувиар 2 удаа тус тус нэмэгдүүлсэн байна.

2019 онтой харьцуулахад өнөөдрийн байдлаар ТҮЭМ /төрийн үйлчилгээний эрүүл мэнд/ зэрэглэлийн цалин дунджаар 1.7-2.0 дахин, ТҮ /төрийн үйлчилгээ/ зэрэглэл дунджаар 1.8-1.9 дахин өссөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 4 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 7 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 8 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 13 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 13 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 14 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 15 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 17 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01