ХҮРЭЭ АМАРЖИХ ГАЗАР 66 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖ, ХҮЧИН ЧАДАЛ НЬ ХОЁР ДАХИН НЭМЭГДЛЭЭ


Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ хийж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатай нь танилцлаа. “Хүрээ” амаржих газар эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлөө олшруулан долоон кабинеттай болж, эмэгтэйчүүд, нярай, эх барих болон яаралтай тусламж, амбулаторийн эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж эхлээд байна.

 2021 оны зургаадугаар сарын 1-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус амаржих газарт ажиллахдаа шинэ  барилгын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, 2022 оны аравдугаар сарын 07-нд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр шав тавьж байсан. Ингэснээр 66 жилийн дараа хуучнаар “Хоёрдугаар төрөх” эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газар шинэ байртай болж, орчин үеийн тоног төхөөрөмжтэй, Япон технологи бүхий хагалгааны таван вакум өрөө, гэр бүлээрээ хамт байж төрөх өрөөнүүдтэй болж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдээд байна.

 Засгийн газар эрүүл мэндийн салбар тэр дундаа эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд эх нярайн эндэгдэл буурч байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав. Өнөөдрийн байдлаар манай улсын эхийн эндэгдлийн түвшин 1990 онтой харьцуулахад 8.8 дахин, нялхсын эндэгдэл 5.2 дахин буурсан үзүүлэлттэй байна. 

 “Хүрээ” амаржих газарт Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар ажиллалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүрээ” амаржих газарт ажиллахдаа тус эмнэлэгт шаардлагатай байгаа өндөр технологи бүхий зарим тоног төхөөрөмжийн санхүүжилт болон хуучин барилгыг хүчитгэн засах хөрөнгийг улс, нийслэлийн төсвөөс яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө.

 Засгийн газраас 2021-2024 онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмж, өмнөх 10 жилийнхтэй дүйцэхүйц буюу нийт 954  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч,  “Өргөө”, “Хүрээ” амаржих газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын их засвар, шинэ эмнэлгүүдэд нийт  292 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг Засгийн газраас 2024 онд эхлүүлсэн. Хоёр жилийн дотор 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 давхар, 120 ортой, 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий шинэ барилга  барина. Нийтдээ 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлгийг ашиглалтад оруулна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.  

Цар тахлын дараа Засгийн газар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд орон даяар эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоог зохион байгуулж, 2024 оны байдлаар 1.5 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 44 хувийг эзэлж байна. Урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээг цаашид “Эрт илрүүлэг 2.0” болгон шинэчилж, орчин үеийн техник технологийн дэвшил,  хиймэл оюун нэвтрүүлэн үргэлжлүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 3 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 5 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 7 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 12 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 12 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 13 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 13 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 16 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01