ЛУВРЫН МУЗЕЙГЭЭС ҮНЭЛЖ БАРШГҮЙ ЭРДЭНЭСИЙГ 7 МИНУТАД ХУЛГАЙЛЖЭЭ


Францын нийслэл Парис хотын Луврын музейд аравдугаар сарын 19-ний ням гарагт хулгай, дээрмийн хэрэг гарчээ. Луврын музейд хулгай, дээрмийн гэх энэ хэргийг 7 минутын дотор үйлдсэн гэж холбогдох албаныхан үзэж байна. 

Хэрэг орон нутгийн цагаар өглөөний 9 цаг 30 минутын орчимд болсон бөгөөд олон нийтэд нээлттэй ажиллаж байсан Аполло галерейн цонхоор гэмт хэрэгтнүүд ачаа өргөгч ашиглан нэвтэрсэн байна. Тэд барилгын ажил өрнөж байсан газарт гаднаас нь дөхөж очиж, музейд нэвтрэхийн тулд ачааны машин, сагс өргөгч ашиглажээ. Мөн цонх хагалах, дотогш орохын тулд өнцөг бутлуур, цахилгаан хэрэгсэл хэрэглэсэн байна.

Гэмт этгээдүүд музейн доторх үзмэрийн хайрцгаас үнэт эдлэл хулгайлж, мотоцикльтой зугтсан гэж мэдээлж байгаа юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн бөгөөд хулгайд алдагдсан эд зүйлсийн нарийвчилсан жагсаалтыг гаргасан.

"Эдгээр эд зүйлсийн үнэ цэнийг зах зээлийн өртгөөр тогтоох боломжгүй, үнэлж баршгүй өв соёл, түүхийн үнэт зүйл" гэж холбогдох хүмүүс мэдэгджээ.

"Франц 24" агентлагийн мэдээлснээр хулгайч нар жижиг гинжин хөрөө, өнцөг бутлуурыг ашиглан барилга руу орж, “онилсон” өрөөндөө хүрчээ. Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээрэм долоон минут орчим үргэлжилсэн гэж мэдэгдсэн юм. Францын Le Parisien хэвлэлд бичсэнээр хулгай, дээрэмд дөрвөн хүн оролцсон гэж таамаглаж байна. Тэдний хоёр нь музейн ажилчдын дүрд хувирч, шар хантааз өмссөн бол нөгөө хоёр нь скүүтэртэй байсан гэж мэдээлж байгаа юм.  Үзэсгэлэнгийн хайрцаг нээгдэх үед дохиолол дуугарч, музейн хамгаалалтын албаныхан цагдаа дуудсан гэж Соёлын яам мэдэгджээ. Хулгайчид тоног төхөөрөмжөө орхин зугтсан байна.

Музейн удирдлагууд энэхүү үйл явдлын дараа хамгаалалтын арга хэмжээ авч, мөрдөн байцаалтын явцад "нотлох баримтыг хадгалах" үүднээс музейг хаахаар шийджээ.

Хулгайлагдсан эд зүйлсийг олохын тулд боломжтой бүх арга хэмжээг авч байна гэж Луврын мэдээлэлд дурдсан байна.

Францын Соёлын сайд Рачида Дати жиргээнд тус гэмт хэргийн үеэр олон нийт, Луврын ажилтнууд болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд гэмтэж бэртээгүй гэж мэдэгджээ.

Гэмт этгээдүүд Наполеон болон хатан хаан Мари-Луиза, Евгений нарын цуглуулгаас найман үнэт эдлэл хулгайлсан байна. 19 дүгээр зуунд III Наполеоны эхнэр Евгений хатан хааны зүүж байсан титэм хулгайч нар зугтсаны дараа музейн ойролцоо эвдэрсэн байдалтай олджээ. Энэ алтан титэм нь 1354 алмааз, 56 маргад эрдэнээр бүрхэгдсэн байдаг. Францын Соёлын яамнаас Наполеон хоёр дахь эхнэр Мари Луизадаа бэлэглэсэн маргад эрдэнийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл хулгайлагдсан гэж мэдэгдээд байгаа юм. Хулгайлагдсан бусад үнэт эдлэлд Голландын хатан хаан болсон Гортензиягийн зүүж байсан индранил зүүлт, мөн хатан хаан Мари Амелигийн индранил ээмэг зэрэг байгаа гэнэ. Аполло галерейд  гурван түүхэн алмааз болох Регент, Санси, Хортенсиа зэргийг дэлгэн үзүүлдэг юм. Парисын прокурор Лауре Беккуу хулгайч нар тус галерейд хадгалагдаж байсан дэлхийд алдартай Regent алмазыг хулгайлаагүй гэж мэдэгдээд байна.

“Үнэлж баршгүй" түүхэн үнэт эдлэлийг Парисын Лувраас хулгайлсан этгээдүүд өнцөг бутлуурын тусламжтайгаар шилийг нэвтлэн, музейн хамгийн гоёмсог өрөөнүүдийн нэг рүү нэвтэрч, мэргэжлийн өндөр түвшинд хулгай, дээрмийн хэрэг хийсэн гэж албаны хүмүүс мэдэгдэж байгаа юм. 

Тухайлбал, Францын дотоод хэргийн сайд Лоран Нуньес хэргийн газар очсоныхоо дараа "Дэлхийн хамгийн хүн их зочилдог музейн хамгийн үнэтэй эдлэлүүд хадгалагддаг Аполло галлерейд байсан үнэлж баршгүй үнэ цэнтэй эдлэлүүдийг зохион байгуулалттайгаар хулгайлсан, байршлыг сайтар судалсан туршлагатай багийн ажил" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 11 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 19 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 21 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23