ГАЗЫН ЗУРВАСТ ХОЁР ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ДАЙН ЗОГСЛОО


Израиль болон Палестины нутаг дэвсгэр даяар өчигдөр /2025.10.13/ баяр ёслол болж, Газын зурваст хоёр жил үргэлжилсэн дайн зогслоо. 

Дайныг зогсоох АНУ-ын зуучлалын төлөвлөгөөний эхний чухал үе шатанд Хамас Израилийн амьд бүх хүмүүсийг буцааж өгсөн бол Израиль бараг 2000 палестин хоригдлыг суллажээ.

Барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэн суллагдсан дотны хүмүүсээ угтан авахдаа баярлан хашгирч, уйлж байх үеийн сэтгэл хөдөлгөм дүр төрх хэвлэлүүдээр цацагдаж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эхний барьцааны хүмүүсийг гэр бүлийнхэнтэй нь уулзуулснаас хойш хэдхэн минутын дараа Израильд газардаж, Израилийн парламентад үг хэлэв. 

Дараа нь тэрбээр Египетийн Шарм-эль-Шейх хотод болох дээд хэмжээний уулзалт руу нисэж, 20 гаруй удирдагчидтай уулзаж, Газын бүс дэх энх тайвны төлөвлөгөөний дараагийн үе шатуудын талаар хэлэлцээ хийжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Египет, Катар, Турк, АНУ Газын зурвасыг сүйрүүлсэн хоёр жилийн дайныг зогсоох зорилготой гал зогсоох хэлэлцээрийн батлан даагчаар тунхаг бичигт гарын үсэг зурсан байна. 

Ийнхүү баяр хөөр болж буй хэдий ч гал зогсоох хэлэлцээрийг тогтвортой хэрэгжүүлж, энх тайвныг бий болгоход олон сорилт тулгарсаар байгаа юм.

Трампын 20 зүйл бүхий энхийн төлөвлөгөөний сүүлийн үе шатууд нь маргаантай асуудлуудаар дүүрэн байгаа бөгөөд урагш ахихын тулд эрчимтэй хэлэлцээ хийх шаардлагатай.

Израилийн цэргийнхэн Хамас талийгаач болсон дөрвөн хүний цогцсыг л буцааж өгнө гэж мэдэгдсэнд эгдүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэдний хэн болохыг батлахаас өмнө шүүх эмнэлгийн шинжилгээ хийж, ар гэрийнхэнд нь мэдэгдэх болно гэсэн байна. 

Газын зурваст барьцаалагдсан 24 хүний цогцос үлдсэн гэж таамаглаж байна.  

Хүүтэйгээ эргэн уулзсан палестин эмэгтэй зүрх минь амар амгалан боллоо гэжээ.

"Үнэнийг хэлэхэд, зовлон зүдгүүрийг туулсан ч өнөөдрийн аз жаргал, баяр баясгаланг үгээр хэлэхийн аргагүй юм . Өнөөдөр бид баяраа тэмдэглэхээр ирлээ" гэж палестин эр өгүүлжээ.

Бүх насаар хорих ял эдэлж буй 250 орчим палестин хоригдлыг Израиль мөн сулласан бөгөөд 100 орчим нь эзлэгдсэн Баруун эрэгт суллагдсан байна.    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 11 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 19 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 21 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23