MIT ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ САНАЛ БОЛГОСОН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗЖЭЭ


Массачусетсийн Технологийн Их Сургууль (MIT) холбооны сангуудад давуу эрх олгохын тулд баримтлах бодлогыг нарийвчлан тусгасан Трампын засаг захиргааны саналыг хүлээж авахаас татгалзжээ.

MIT-н ерөнхийлөгч Салли Корнблут АНУ-ын Боловсролын нарийн бичгийн дарга Линда МакМахонд илгээсэн захидалдаа энэхүү санал нь оюутны хотхон дахь "үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах" бөгөөд их сургуулийн үндсэн үнэт зүйлстэй нийцэхгүй байна гэсэн байна.  

Брауны их сургууль, Пенсильванийн их сургууль, Техасын их сургуулиудад ч захиргаанаас гэрээнд гарын үсэг зуруулахаар ханджээ.

Тус гэрээнд гарын үсэг зурвал гадаад оюутны тоог багасгах, их сургуулиудын захиргааны  улс төрийн үзэл бодлыг хязгаарлах, зөвхөн хоёр хүйсийг зөвшөөрөх (эрэгтэй, эмэгтэй) зэрэг үүрэг хүлээх юм.

АНУ-ын засаг захиргаанаас хэд хэдэн их дээд сургуулиудтай удаан хугацааны туршид зөрчилдөж байсан гомдлуудтай холбоотой асуудлыг гэрээний төсөлд тусгасан байна.  

Элсэлтийн хувьд стандартчилсан шалгалтыг ашиглах, оюутны хотхон дахь эсэргүүцлийн эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхийн тулд "шаардлагатай бол хуулийн дагуу хүч хэрэглэх”, сургуулиуд консерватив үзэл санааг чөлөөтэй илэрхийлэх орчинг бүрдүүлэх үүрэг хүлээх зэргийг оруулжээ.

Их сургуулиуд бакалаврын түвшинд гадаад оюутны элсэлтийг 15 хувиар хязгаарлах, мөн Америкаас бусад аль нэг орны оюутны эзлэх хувь таваас ихгүй байх, гадаад оюутан АНУ-д дайсагнасан хандлагатай байгаа эсэхийг сайтар шалгах, сахилгын бүртгэлийг холбооны эрх баригчдад мэдээлэх зэрэг зүйлс мөн туссан байна. Хэрэв сургуулиуд болзлыг зөрчвөл санхүүжилтийг холбооны сан, хандивлагчдад буцааж өгөх ёстой гэнэ.

Корнблут MIT стандартчилсан тестийг чухалчилж ирсэн, оюутнууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн, мөн бакалаварын гадаад оюутны элсэлт 10 орчим хувьтай байдаг гэжээ. 

"Бид эдгээр үнэт зүйлсийг зөв гэж учраас чөлөөтэй сонгосон. Эрхэм зорилготой минь нийцдэг учир эдгээр үнэт зүйлсийн дагуу үйл ажиллагаа явуулдаг” гэж  гэж Корнблут Боловсролын нарийн бичгийн дарга Линда МакМахонд бичсэн захидалдаа дурдсан байна.

Санал нийлэхгүй байгаа зарчмууд, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, байгууллагын бие даасан байдлыг хязгаарлах зарчмуудыг багтаасан байна гэж үзэж буйгаа тэр илэрхийлжээ. Үндсэндээ уг баримт бичгийн үндэслэл нь шинжлэх ухааны санхүүжилтийг зөвхөн шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлах ёстой гэсэн бидний үндсэн итгэл үнэмшилтэй нийцэхгүй байна гэсэн байна.

Америкийн шинжлэх ухаан, инновацийн манлайлал нь бие даасан сэтгэлгээ, шилдгийн төлөөх нээлттэй өрсөлдөөнөөс шалтгаална. Иймд дээд боловсролын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хандлагыг хүндэтгэхийн тулд бид саналыг дэмжиж чадахгүй гэжээ.

Mассачусетсийн технологийн их сургууль нь Трампын засаг захиргааны үед холбооны санхүүжилтийн таналттай тулгараад байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сард эрүүл мэндийн судалгааны санхүүжилтийг хассаны дараа Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар бусад их сургуулиудтай нэгдсэн. Мөн хөрш Харвардын их сургуулийг дэмжих үүднээс шүүхэд мэдүүлэг өгсөн юм. 

Э.НАРАН 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 11 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 19 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 21 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23