YOUTUBE ТРАМПАД 24.5 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛНӨ


Трампын цахим сувгийг хаасантай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд Youtube  түүнд 24.5 сая доллар төлөхөөр болжээ.

2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолд болсон үймээний дараа түүний сувгийг хаасан нь эрхийг нь зөрчсөн гэж үзсэн Дональд Трампын нэхэмжлэлийг барагдуулахын тулд YouTube 24.5 сая доллар төлөхөөр болсон байна. Google-ийн охин компани нь Трампын цахим хаягийг хаасан шийдвэрийнхээ төлөө олон сая долларын төлбөр төлөх технологийн компаниудын сүүлийнх нь болжээ.

Facebook-ийн толгой компани Мета нэгдүгээр сард Трампын үүнтэй төстэй нэхэмжлэлийг 25 сая доллараар шийдвэрлэсэн бол X буюу Twitter хоёрдугаар сард 10 сая доллар төлсөн. Метагийн төлбөрийн ихэнх хэсгийг Трамп Ерөнхийлөгчийн номын санд төвлөрүүлнэ гэсэн билээ. 

Трамп YouTube болон Alphabet-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичайгийн эсрэг нэхэмжлэл гаргаж, өөрийнх нь эрхийг зөрчсөнөөс гадна олон нийтийн бодол үзэл санаанд нөлөөлж байна гэж буруутгасан. 

YouTube-ийн зүгээс Трампын сувгийг хүчирхийллийг өөгшүүлэхийн эсрэг бодлогыг зөрчсөн тул түдгэлзүүлсэн гэж мэдэгдээд байсан юм.

Калифорнийн хойд дүүргийн шүүхэд ирүүлсэн баримтын дагуу Трамп YouTube-ийн төлбөрөөс 22 сая долларыг Үндэсний худалдааны төвийг сэргээн засварлах, хамгаалах, Цагаан ордны хүлээн авалтын танхимыг барих ажилд зориулах гэнэ. Энэхүү тансаг хүлээн авалтын танхим нь 200 сая ам.долларын үнэтэй байх төлөвтэй байна.

Технологийн компаниудын эсрэг энэ гурван хэргийг Трампын хуульч, холбоотон Жон Коул анх гаргаж тавьсан гэж Уолл Стрит сэтгүүлд мэдээлжээ. Коул "Трамп Цагаан ордонд буцаж ирсэн нь технологийн компаниудтай тооцоо хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэрэв тэр дахин сонгогдоогүй бол бид 1000 жилийн турш шүүхээр явах байсан" гэж ярьжээ. Коул Трампыг "хамгийн тохиромжтой үйлчлүүлэгч" гээд бид төлбөр авснаараа технологийн компаниудын хандлагыг өөрчилсөн гэж бодож байна гэжээ.

YouTube-ийн эсрэг хэрэг 2023 онд хаагдсан ч Трампын өмгөөлөгчид түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа хэргийг сэргээх хүсэлт гаргасан юм. 

2021 оны 1-р сарын 12-нд Капитолын үймээн гарахын өмнө Трамп дэмжигчиддээ хандаж хэлсэн үгтэй бичлэгээ нийтэлсний дараа YouTube анх түүний сувгийг долоо хоногоор хаасан, дараа нь тус компани хоригийг хугацаагүйгээр сунгасан юм. Трамп хоёр дахь удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласны дараа буюу 2023 оны гуравдугаар сард YouTube Трампын сувгийг сэргээж, сонгогчдод нэр дэвшигчдийн адил өрсөлдөх боломжийг хадгалахын ач холбогдлын үүднээс гэж мэдэгдсэн билээ.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 12 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 20 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 22 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 22 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23