СЭТГҮҮЛЧ Б.ЭНХЗАЯА: ЭЭЖИЙН ХҮСЭЛ БИЕЛЭЭСЭЙ


Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон 2 настай хүүг эрэн хайх ажиллагааг очиж сурвалжилсан, Tsahiur.mn сайтын сэтгүүлч Б.Энхзаяа өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ. 

Б.Энхзаяа "Ээжийн хүсэл биелээсэй

Аав ээжийнхээ энгэр дээр эрхэлж явсан хоёрхон настай хүү ор сураггүй болж, найм дахь өдөртөө газар мухардсан ч сэтгэл мухардахгүй, ар гэр хамаатан садан онцгой, цагдаа, сайн санаат иргэд самнасаар байна.

Tsahiur.mn сайт газар дээрээс нь эрлийн үйл ажиллагааг хоёр өдөр дамжуулаад буцаж байна. Бид эрлийг хэрхэн явуулж байгааг бодитоор үзэгчдэдээ хүргэх, хүн л хойно хүү олдчихоосой, олчих байх гэсэн итгэл найдвартайгаар ажиллалаа.

Өр өвтгөм юм. Энэ олон үнэрч нохой, дронууд, мэргэжлийн аврагчид, мөрдөгчид нэг газраа бараг 7 удаа, хааш хааш 10 км радиуст зүү олтлоо самналаа. Хүмүүсийн хаясан гээсэн түрийвч, утас хүртэл олдож байхад хүүгээс ямар ч сураг сэжимгүй.

"Хүүхдийн буян заяа түшдэг дээ, гүйгээд л гараад ирэх болов уу гэж нүдээ ширгэтэл харлаа" гэж уйлах хөгшчүүдийг сонсох ямар хүнд байв аа.
Өмнө нь дүүтэйгээ машинд байж л байдаг, өвс тэжээл, модоо бэлтгэж л байдаг хэвийн амьдралаас, өөрийнх нь гараас л хоол иддэг бяцхан хүү нь сураггүй болчихсон, өөрийнхөө хүрч болох бүх газраар яваад мухардсан аавыг төсөөлөхөд бэрх.

Онцгойн техник хэрэгсэл, алба хаагчидтай ярих юмгүй. Тэд зөвхөн ажлаа гүйцэтгээгүй, өөрийн хүүхэд шиг эрлийн цэг бүрийг нягт нямбай шалгаж ажилласан. Чоно, доргоны үүр нүх рүү өөрсдөө яваад орчихсон, дроны багийнхан өдөр ч, шөнө ч ажилласаар.
Цагдаагийн бие бүрэлдэхүүн мөн адил. Төвөөс үнэрч ноходтойгоо ирчихсэн, эрэлд оролцохоос гадна онц хүнд, эрэн сурвалжлах тасгийн мөрдөгчид газар дээр нь ажиллаад...гэвч 7 өдрийн дараа нэг л үгтэйгээ.

Эрэлд гарахын өмнө үнэрч нохойнд хүүгийн хамгийн сүүлд тоглож байсан машин, өмсөж байсан бойтгон гутал, хүүгийн үнэрийг тусгай даавуунд шингээснийг давхар үнэрлүүлж үнэрлүүлж тавих ч ямар ч мөр олдохгүй...

Эрлийн мэргэжлийн багийнхан өөрсдийн тактик ажиллагааг явуулахын зэрэгцээ аав ээжээс ямар хүсэлт байна, бөө удган үзмэрч хүмүүсийн хэлсэн ярьснаар эрлийг мухарлахад ямар ч хориггүйгээр дэмжлэг үзүүлж ирж. "Шар алаг нохой хүүгийн орчим эргэлдээд байна" гэсэн таамгийг ч авч, нохойд GPS суулгасан харагдав. Өчигдөр орой гэхэд хэд хэдэн бөө ирж, хүү алга болсон ууланд бөөлж, аавыг олон цэг рүү явуулсан ч бүтэлгүйтжээ, өнөөдөр хотоос дахиад нэг том бөө гарч байгаа гэнэ...

Гэвч эрэл мухарджээ. Ар гэрийнхний хүсэлтээр эрлийн багийн холын хүмүүст талархлаа илэрхийлж, гомдох зүйлгүй гэдгээ учирлаж. Бас ээж нь "Магад нэг нь хүүг минь аваад явчихсан, аваад ирье гэвч олны хөлөөс эмээж байж мэднэ, эрэл буухаар аваад ирэх ч юм билүү" гэж арга ядахдаа бодож байгаагаа хэлж.

Гэвч бүгд орхиод явчихсангүй, Хөвсгөл аймаг, Тариалан сумын удирдлагууд дэмжлэг үзүүлсээр, аймгийн ОБГ, цагдаа үүрэг аван, эрлийг үргэжлүүлэхээр үлдлээ. Харин хотоос ирсэн эрэлч ноход, дроны багийнхан, аврагч залуус дараагийн сураггүй болсон иргэний дуудлага руу хөдөлцгөөв...

Үнэхээр ээжийн хүсэл биелээсэй билээ" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23