СЭТГҮҮЛЧ Ц.ЭРДЭНЭТУЯА: БЯЦХАН ЗҮРХИЙГ ШАРХЛАХААС ХАМГААЛЖ ЧАДСАНААРАА БАХАРХАЖ БАЙНА


Сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа хижээл насны согтуу эр 13 настай жаахан охиныг хоргоож байхад нь тус болж, улмаар өөрөө зодуулж, гэмтсэн ч нэг бяцхан зүрхийг хамгаалж чаджээ. Түүний өөрийн цахим хаягтаа оруулсан постыг хуулбарлан нийтлэв.  

Ц.Эрдэнэтуяа " ШҮҮГЧ М.Түмэннаст: Хэрэв ХОХИРОГЧ байгаагүй бол 1 хүүхэд насаараа шархалсан зүрхтэй явж харин та энд багадаа 12 жил цаашлаад 25 жил хоригдох ял авах эсэх асуудал яригдах байлаа

Өнөөдөр би сэтгүүлчийн хувиар бус харин хохирогчийн хувиар шүүх хуралд оролцож үзлээ. Яагаад гэж үү? Товчхондоо бол өнгөрсөн 4 сард би урьдын адил мэдээ, ярилцлагаа аваад ажил руугаа буцах замдаа хижээл насны согтуу эрэгтэй 1 сурагч охиныг(13 настай) хоргоож байхыг хараад тэр охинд тус болсон юм. Охин ч согтуу эрээс салсандаа баярласан бололтой хурдхан явж би ч ажил руугаа алхсан. Гэтэл согтуу золиг чинь миний араас гүйж ирээд намайг үсдээд цохиод бүр болоогүй намайг газар унагааж өшиглөөд би бараг л амьд мишок болсон доо. Айж сандарсан ч би тусламж гуйж хашхираад азаар хүмүүс ирж тус болсон. Тэгээд л цагдаа сэргийлэх болж өргөдөл, гомдол, мэдүүлэг гээд л болох ёстой зүйлс болдгоороо болоод хэрэг шүүхэд шилжсэн дээ. Өнөөдөр шүүх хурал маань Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр болж хэрэгтэнд Эрүүгийн Хуулийн Тусгай Ангийн 11.6.1 зааснаар ял онолсон. Энэ ч яах вэ болох ёстой зүйлс хуулийн дагуу болдгоороо болсон. Гол нь шүүх хуралдааны үеэр шүүгчийн үг голд орсоон. Шүүгч яллагдагчид хандаад " Та яагаад бага насны хүүхдийг хоргоосон юм? Хэрэв муу зүйл болсон бол өнөөдөр та энд багадаа 12 жил цаашлаад 25 жилийн ялын асуудал яригдах байлаа. Харин тэр хүүхэд насаараа шархалсан зүрхтэй явах байсан. Хохирогч ганц тэр охинд ч биш, танд ч бас тус болсон байна. Хохирогч таныг хүчирхийлэгч болохоос, тэр охиныг насаараа шаналж явахаас хамгаалсан байна. Баярлахын оронд яагаад түүнд халдсан юм? гэж асуусан. Бас шүүгч хохирогчид (надад) баярлаж байна. Өнөөдөр ихэнх хүн иргэний үүргээ биелүүлэхийн оронд хөндлөнгөөс хараад л зогсох нь элбэг болсон. Гэтэл та тус болсон байна. Таны энэ үйлдэлд баярлаж байна гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд би хувьдаа дахиж л бусдын асуудалд орохоо больё гэж бодож байсан ч ийм зүйл бодож байсандаа харамссан. Хэдийгээр би халдлагын улмаас хагас сар орчим хэвтрийн дэглэм сахиж бас бэртлийн улмаас бүтэн сар ажлын бүтээмжгүй болсон ч 1 бяцхан зүрх насаараа шархлахаас хамгаалж чаджээ. ( гостууд бас тус болсон л байсан л даа, гэхдээ надад хүүхэд л чухал байна ) Анх удаа л өөрөөрөө бахархаж байна. Дараа муу зүйл болно гэж бодохоос илүү иргэний үүргээ биелүүлэх болноо.
Эцэст нь хэцүү үед бүх зүйлсийг орхиод надад тусалсан хайрт хоёр Энгүүн Баярмаа Khulan Mary хоёртоо хэзээд бундан жүү." гэсэн байна. 


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23