БАГШ: 16 ЖИЛ АЖЛЫН ТӨЛӨӨ НОЙР ХООЛГҮЙ ЗҮТГЭЭД ЮУ БАЙНА ЗЭЭЛ Л БАЙНА


"Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо" цахим хуудаст нэгэн багш ийнхүү бичжээ.  

"Нөхөртэйгөө гэр бүлээрээ энэ салбарт 16 жил ажиллалаа. Нэр төртэй ч ажиллав. Хүүхдийн гэнэн цайлган хайран дунд ямар гоё гээч. Мэргэжилдээ дурлаж, хайрлаж, тэмцэж, зүтгэж, өсөн хөгжиж, бусдын үр хүүхдийг өөрийнхөө л үр хүүхэд шиг тэтгэж, амьдралд хөл залав. Сайхан ч он жилүүд. Харин одоо юу гээч. 5 хүүхэдтэй. Сая сүүлийн хэдэн сар бага охиноо хараад ажлаасаа хэсэг амсхийв. Энэ хугацаанд их л юм толгойд бодогдлоо. Өөрийн үр хүүхдэдээ гэр орны амьдралаа даатгачихсан. Орой нь их л баатар ээж аав болж ирээд тэрийгээ ч хийгээгүй, энийгээ ч хийгээгүй ажлаас ирээд гэртээ бөөн стресс. Нөгөө үрсүүдээ бөлтөгнүүлээд л. Гэртээ байх цаг нь шөнө л хонохоо ирнэ. Хоолыг чинь олох гэж, та нарыг өмсөх зүүхтэй болгох гэж ирээд л нэхэж, нэхэмжилж уурлана. Юу гэсэн үг вэ? Тэд минь ахлах ангид ороод ч давтлага, сургалтад хамрагдах, цаг, мөнгө байхгүй, гэрээ цэвэрлэж, дүү нараа нэг нэгнээ харах бараг л арыг минь даачихсан. Гэтэл ээж, аав 2 нь өдөржин хүний хүүхэд сахиж давтлага хийнэ.
Өөрийнх хүүхдүүд өсөн хөгжих зорилгогүй, сурлагын чанар тааруу, дандаа айж ичсэн ийм л болчхож.  Дандаа юмны сүүлд
Яагаад  /Дандаа муу байдаг гэж загнана/
Хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж байнаа гэсэн юу болов. Харин ч эсрэгээсээ бага насыг нь бараг хүчирхийлэлд оруулчихсан. Зоримог бус, өөртөө итгэлгүй, дуу муутайхан ийм л үр хүүхэдтэй болчхож. /Сайхан хүмүүжүүлдэг айл байгаа л байх/
Миний ирээдүй энэ хэдэн үрс минь. Гэтэл би өөрөө ирээдүйг нь ийм болгоод амьдарч байна. Би айж байнаа. Зүгээр ажлаа орхиноо. Хүүхдүүдийнхээ арыг өөрөө даана. Гэртээ цаг зориулдаг ажил хийнэ. Бурхан минь бид 2т 16 жил ажлын төлөө нойр хоолгүй зүтгээд байрны зээл, цалингийн зээл, хоршоо апп юу байна зээл л байна. Өрнөөсөө айж байна. Гэхдээ одоо болъё. Хамгийн нандин үрстээ одоо л сайн ээж байя. Харин багш нарт бол багшийн цалинтай амардаг ажил хаа сайгүй монголд олдоно. Та хүүхдээ нэг хараарай.
Ухаарсан нь зол
Сайн багш, мундаг хүн баймааргүй байна.
Үрсээ тайван дуртай юманд нь явуулж, дэмждэг, хайрладаг, урамшуулдаг зорилготой л болгоё.
16 жил ажиллав. Ямартай ч нэг хүүхдээ үнэ төлбөргүй сургана. Ай даа багшийн сайхан ажил минь эцсийн хүртэл зүтгээгүйд уучлаарай" гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23