Б.БАТБААТАР: ТУЖИЙН НАРС ТҮЙМЭРТ АВТААГҮЙ, ОЙРОЛЦООХ ХУСАН ОЙД ТҮЙМЭР ДЭГДСЭН БАЙНА


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Тужийн нарс түймэрт автаагүй, ойролцоох нутаг дэвсгэрийн хусан ойд түймэр дэгдсэн, мөн ойн түймрийг газар авахуулахгүй унтраахад унанги мод, хорхой шавжинд өртөж хатангиршсан модод саад учруулж, түймрийг өдөөх шалтгаан болж буй талаар өөрийн цахим хуудастаа бичжээ. 

Б.Батбаатар "Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Монгол орны ойн сан бүхий нутаг Сэлэнгэ аймагт хуурайшилт маш өндөр байна. Ойн сан бүхий газар нутгуудад хуурайшилт ихээр явагдаж байгаа нь цаг уурын өөрчлөлттэй шууд холбоотой. Түүхийн үнэт өлгий болсон “Ноён Уул”, Монгол орны уушги болсон “Тужийн Нарс” аль аль нь өндөр хуурайшилттай байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тужийн Нарс орчимд гарсан түймрийг Онцгой байдлын 140 алба хаагч, байгаль орчны салбарын 57 алба хаагч нийт 24 техник хэрэгсэлтэйгээр 2025 оны зургадугаар сарын 22-ноос 7 хоногийн турш тасралтгүй ажиллаж, цурманд оруулснаар аюулгүй болгов. Тодруулахад, алба хаагчид маань олон түмний хөдөлмөр, хичээл зүтгэлээр сэргээн тордсон “Тужийн Нарс” түймэрт автаагүй гэж онцоллоо. Ойролцоох нутаг дэвсгэрийн хусан ойд түймэр дэгдсэн байна. Урьдчилсан таамгаар байгалийн давагдашгүй хүчин зүйл аянга цахилгааны улмаас түймэр дэгдсэн байж болзошгүй байна. Шалтгаан нөхцөлийг эцэслэн тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа. Цурмыг бүрэн аюулгүй болгохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа онцгой байдлын удирдлагуудын танилцуулснаар бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай цөөнгүй асуудал тулгарсныг хэллээ. Тухайлбал, ойн түймрийг газар авахуулахгүй унтраахад унанги мод, хорхой шавжинд өртөж хатангиршсан модод саад учруулж түймрийг өдөөх шалтгаан болж буйг хэллээ. Үер, хур тундасны усыг хуримтлуулах усан сан, хөвд, цөөрөм байгуулах, аюулгүйн зурвасыг ойн сан газруудад нэмэгдүүлэх, хяналтын камеруудыг өндөрлөг газруудад олноор байршуулах гээд зайлшгүй шийдэх ёстой олон асуудал байна. Цаашид байгалиа хамгаалах чиглэлд БОУАӨ-ийн сайдын хувьд анхаарч ажиллах болно. Эцэст нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж Эх орноо хамгаалах үйлсэд шантралгүй зүтгэж байгаа Онцгой байдлын алба хаагчид, байгаль хамгаалагчид, байцаагчид, цаг уурын байгууллагын алба хаагчид, иргэд, сайн дурынхан, иргэний нийгмийнхэн гээд хичээл зүтгэл гаргаж ажилласан бүх хүнд талархал илэрхийлье." гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23