МОРЬТ ХАРВААНЫХАН ХАНДИВЫН АЯНАА ХААЖ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА


Монголын Үндэсний морьт харвааны үүсгэн байгуулагч Б.Болдбаатар хандивын данс 24 цагийн хугацаанд нээж, олсон мөнгөөрөө үнэ төлбөргүй сургалт зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 5-ны хооронд зохион байгуулахаар болсноо өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ. Мөн хандивын аяныг өнөөдрөөр /2025.06.16/ дуусгавар болгож буйгаа зарласан байна. 

Б.Болдбаатар "ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА 

Морьт харвааны морьд хулгайлагдаж эцэст нь бойнд орж махлуулж үхэж, үрэгдэж дууссан эмгэнэлт үйл явдалд Монголчууд санаа тавьж Морьт харваа хэмээх өв соёл, уламжлал, спорт байдгийг олж мэдэцгээлээ.

Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж, моринд хайртай олон сайхан хүмүүс хүлэг морьдоон бэлэглэх санал санаачлага эхлүүлсэнд баярлалаа.

Морь бэлэглэх боломжгүй ч арав таван төгрөг өгж сэтгэлээ тайтгаруулах гэсэн сайхан сэтгэлт Монгол ахан дүүсийнхээ хүсэлт шаардлагыг хүлээн авж Алтанхуяг багш бид хоёр өчигдөр 24 цагийн хугацаанд Хандивын аян өөр өөрийн дансанд нээлээ…

Хандивын хугацаанд миний дансанд 3 сая гаруй төгрөг цугларсан байна.

Энэхүү төсөв мөнгөөр 6 сарын 20-ноос 7 сарын 5-ныг хүртэл Намнаа академи болон Талын Дайчид клуб хамтарж үнэ төлбөргүй Морьт харвааны сургалтыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулна.

Хүн бүрт нээлттэй тул сонирхсон бүхэн зорин ирэх боломжтой. Та бүхнийгээ урьж байна…

Сургалт Жаргалантын аманд зохион байгуулагдана. Анхан шатны сургалт 2 цаг үргэлжилнэ.

  • Нум, сумаар харвах
  • Хурдан сумалгааны техник
  • Морь унаж сурах гэсэн хөтөлбөрүүд явагдана.

ХАНДИВЫН АЯН ХӨДӨЛГӨӨНИЙГ БИДНИЙ ЗҮГЭЭС ӨНӨӨДРӨӨР ХААЖ ДУУСГАВАР БОЛГОЖ БАЙГААГАА АЛБАН ЁСООР ЗАРЛАЖ БАЙНА

Морьдоон алдсан эмгэнэлт өдрөөс хойш 3 өдөр үргэлжилсэн хандивын хүрээнд
Миний дансанд 3 сая гаруй төгрөг цугларч
Нийт 12 тооны морьд цугларлаа.

Бид 8 сарын дундуур 17 дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Морьт харвааны тэмцээнээ зохион байгуулж дуусгаад 9 сарын эхээр хандивлагч нартаа зориулсан өдөрлөг зохион байгуулж,  бидэнд хандив илгээсэн бүх хүмүүсдээ Н. Алтанхуяг багшийн МОНГОЛ ХАРВАА НАМНАА номыг бэлэглэх болно.

9 сарын дундаас Намнаа академи болон Талын дайчид клуб хамтран Монгол улсын 21 аймагт хүрэлцэн очиж сургалт явуулж, нум, сум, хоромсого, саадаг бэлэглэх болно.
Энэ бүхэнд та нарын минь сэтгэл шингээн илгээсэн мөнгө, төгрөг зарцуулагдах юм шүү.

Хаяг; Буянт ухаа нисэх онгоцны буудлын чанх урд Алдар толгойн өвөрт

Холбогдох утас; 99887922, 88085401

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23