ЦЭРЭГ БҮСГҮЙ Ч.ПАГМАДУЛАМ САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР ХҮНИЙ АМЬ АВАРЧЭЭ

Admin
16 цагийн өмнө

Ахмад Д.Болорын Зэвсэгт хүчний Жанжин штаб цахим хуудаст бичсэн нэгэн постыг дор нийтлэв. 

"Энэхүү цахим хуудаст өнөөдөр Галбадрахын Мөнхөө гэдэг бүсгүй захидал ирүүлжээ. Тэрбээр шөнийн цагаар хөдөө хээр хайрт ижийнх нь амь насыг аварсан цэргийн бүсгүйд чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүссэн байв. Бүсгүйтэй холбогдож мэдээллийг тодруулахад "Битүүний шөнө буюу 2 дугаар сарын 28-ны 04 цагийн үед ээж бид хоёр Дорноговь аймгийн Замын-Үүд рүү зорчиж байлаа. Гэтэл ээж маань бие нэг л базаахгүй байна гэснээ амьсгал нь бөглөрч, ухаан алдсан.

Ижийгээ тийм байдалд ороход нь үнэхээр айж, шоконд орж яахаа ч мэдэхгүй байсан. Аваараа татаж машинаа зогсоогоод замын унаануудаас тусламж гуйхад төд удалгүй 9047 УАХ дугаартай машин зогсож, цэргийн хувцастай эмэгтэй хүн бууж ирээд ээжид үнэртэй усаа үнэрлүүлж, хиймэл амьсгаа хийж арай дээрдүүлсэн.

Тэгээд "Би та хоёрыг ойрхноор нь Налайхын эмнэлэгт хүргэж өгье" гээд эмнэлгийн бараа харуулж, ижийг минь аварсан. Би айсандаа машинаа ч унаж чадахгүй, тэр бүсгүйгээр хүргүүлсэн нь тэр. Одоо ээж бид хоёр 3 дугаар нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Одоо ээжийн бие овоо тогтворжсон. Эмч нар яаралтай арга хэмжээ аваагүй бол хүндхэн байдалд очих байж шүү гэж хэлж байсан. Тэр бүсгүйд үнэхээр их баярлалаа. Нэрийг нь асуухад Пагмаа гэдэг Дорноговь аймагт цэргийн ангид ажилладаг л гэсэн. Түүнээс өөр мэдээлэл асууж амжаагүй. Хотоос ажил руугаа явж байхад таарлаа гэж байсан. Цэргийн хүн учраас үүнийг уншиж магад гээд та бүхэнд хандаж байгаа минь энэ. Пагмаад маш их баярлалаа, ижийгээ гайгүй болохоор очиж баярласнаа заавал хэлнэ ээ" гэсэн юм.

Мэдээллийн дагуу Пагмаа гэдэг цэргийн бүсгүйн эрэл суралд гарахад Ч.Пагамдулам гэдэг ахлагч цолтой, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 281 дүгээр салбарт алба хаадаг, ахлах планшетчин байлаа. Сар шинийн босгон дээр эрдэнэт хүний амь насыг аварч, элэг бүтэн амьдралыг гэр бүл, үр хүүхдүүдэд нь үлдээж чадсан цэргийн бүсгүй танд баярлалаа.

Ахмад Д.БОЛОР" гэжээ. 


0
angry
1
care
0
haha
2
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23