Б.ИДЭР-ОД: АНГЛИ ХЭЛ СУРАХ ТОП-20 ЗӨВЛӨГӨӨ


Комедиан Б.Идэр-Од англи хэл хэрхэн сурах талаар цахим хуудастаа ийнхүү бичжээ. 

Б.Идэр-Од "Англи хэл сурах жил жилийн зөвлөгөөнүүд маань бүрэн эхээрээ - ТОП 20 зөвлөгөө:

1. Та өдөр бүр яадаг ч байсан цагаа гаргаж сураарай. Өөр ямар ч шидэт багш байхгүй. Миний санал болгох цаг: Өдөр бүр 30 минут.

2. Онлайнаар заадаг багштай болвол сайн байна. Ер нь заавал биечилж суух гэх хэрэггүйдээ. 1:1 онлайн багш чанарын ялгаагүй байдаг.

3. Тэмүүлэл бадраадаг найзуудтай байх их түлхэц болдог. Хүнд хамгийн их нөлөөлдөг зүйл бол хүн шүү дээ. Хичээж байгаад тийм найзуудтайгаа ойр ойрхон уулзалдаарай.

4. Мөнгөө зарцуул. Хэргийг нь гарга. Хүн зардал гаргачихсан юман дээрээ илүү хичээнгүй ханддаг. Хэлэндээ зориулаад хувьдаа боломжоороо төсөв батлаарай.

5. Хөгжимд дуртай бол тултал дуу сураарай. Ярианы хэлэнд дууны үг, мөртүүд их шингэсэн байдаг. Өгүүлбэрийг гацахгүй хэлдэг болоход мэддэг дуу тань маш их хэрэг болно.

6. Байгалийн хуулиараа хүн гурав хоноод л зорилгоо умартаж, аж амьдралдаа эргэн уусдаг. Үүнтэй тэмцэж, сурах зорилгоо сэргээж байгаарай. Яах вэ гэдгээ өөртөө тааруулаад янз бүрээр туршаад байгаарай. Нэг жор тунана.

7. Машиндаа байгаа Монгол дуунуудаа болиорой. Дандаа фокуслаад сураад байна гэж юу байх вэ. Энерги багатай үедээ заавал сурах гэлгүйгээр зүгээр л гадаад дуу сонс. Далд ухамсар тань үгний өргөлт, аялага, хэллэг, нуанс бүгдийг нь шингээж л байгаа.

8. Гадаадад очоод үнэтэй түрээстэй, зардалтай амьдрал дунд анхан шатны хэл сураад сууж байвал хайран ш дээ. Монголд байгаа дээрээ анхан, дунд шатаа нам сур. Гадаадад очоод яг ганган ярьж, ахисан түвшинд хүрэхээ бодоорой.

9. Кино үзэхдээ жүжигчдийг нь дуурайж, амандаа бувтнаж үзэж байгаарай. Эмоцитой үз. Үгийн өргөлт нь хаанаа байгааг анзаарч, тогтоогоорой. Цэвэрхэн ярьдаг хүн гэж үгийн өргөлт хаана хэлэгдэж байгааг мэддэг хүнийг хэлдэг юм.

10. Чадаж байвал үйл үгсийг эхэлж цээжил. Үйлт язгуураас бусад үгс үүсдэг. Apply гэдэг үйл үгнээс Application, Applicant гэдэг нэр үгс үүсэх жишээтэй. Жаахан хэцүү санагдаад байвал биет нэр үг буюу concrete nouns аас эхлээрэй. Гарт баригддаг, биетэй юмсыг толгойдоо зураглаж сурахад амар байдаг юм. Hippo300.mn сайт дээр маань эдгээрийн янзын заачихсан видео хичээл байдаг шүү.

11. Багадаа нэг жил зүтгэнэ гэж бодоод хичээгээрэй. Гурван сарын дотор ахисан шатанд хүрдэг хүн ховордоо. Царцаа Намжил шиг тааралдсан хүн болгон, үзсэн контент болгоноосоо ганц ганц юм сураад, мэрээд байгаарай.

12. Ойр тойронд, гэрт тань сайн англи хэлтэй хэн байна? Суугаад хуриманд урих гэж байгаа юм шиг нэг сайн бүртгээд бод. Нэгдүгээр сардаа багтаж бүгдтэй нь чухалчлан уулз. Тэдэнд зорилгоо хэлээрэй. Хичээж яваа хүнд тусалчихъя гэх хүн олон олддог шүү.

13. Эрчимтэй сурж байгаа хүний хөргөгчний дээд хаалга, плитканы ойролцоох шүүгээний нүүр, суултуурын хажуугийн хана.. гэх мэт их эргэлддэг газрууд алаг эрээн болох тусмаа сайн. Наалддаг дөрвөлжин стикер цаас олоод ав. Жилжингээ шинэ үгэн дунд амьдар.

14. Та энэ жил ямар сэдвүүдийг сонирхож байна вэ? К-поп хөгжим, тэжээвэр амьтан, хайрын зурхай.. хүн юунд ч дуртай байж болно. Тэр сэдвээрээ өдөрт ганц нийтлэл олоод хараарай. Хүний сонирхол, хобби л тархийг сайн асаадаг даа.

15. Өөртөө таарсан үг цээжлэх техниктэй болоорой. Миний судалгаанаас харахад хүмүүсийн 20% нь төстэй өөр үгтэй холбож төсөөлж цээжилж чаддаг. Араас нь бичиж, ярьж хэрэглэж байж, уншиж өгүүлбэрт оруулж байж, олон давтан харж байж... гээд бусад арга барилууд бий. Hippocards апп дотор олон янзаар цээжилж болдог.

16. Хоёр сар дүрмээ яс нүд, болж өгвөл багштайгаар. Англи хэлний үндсэн 6, 7 цаг дээр өгүүлбэр уншаад сурчихад тэрэнтэйгээ бол их хол явнаа. Заавал бүх дүрмээ эхэлж бүгдийг нь сурах гэж суншраад хэрэггүй.

17. Долоо хоногт багадаа гурван кино англи хадмалтай үзээрэй. Киноноос барууны орнуудын соёл, амьдрал, сэтгэлгээг сайн ойлгохыг бодоорой. Хэлэнд энэ бүхэн нь шингэсэн байдаг.

18. Лаг багш олдохгүй бол сайн англи хэл устай оюутан дүү нарт шавь ор.
Хэл сайтай хүн бол интернетээр дүүрэн байгаа юм ухаж байгаад л чамд хичээл бэлдээд орчихно. Цагийн 5К, 10К, 20К тэрийгээ тохироод долоо хоногт 3 удаа заалгахад хангалттай.

19. Заавал диплом харалгүй Zoom-ээр сайн хичээл заачихаар харилцаа сайтай багш олоод авчих. Манайх хэлний сайн багшийн гүн дутагдалд орсон улс. Бас Филиппин багш нар их сайн байдаг шүү. Хямд, чадвартай байдаг. Филиппин багш зуучилдаг газрууд байдаг юм билээ.

20. Эхлээд 2 долоо хоног Швед, Чех хэл сур. Дараа нь тэрийгээ орхиод, Англи хэлрүү шилж. Англи хэл бол ямар амархан, бурханаас өгсөн бэлэг гэмээр хөнгөхөн зүйл болохыг та ойлгох болно.

БОНУС:

1. Цаас бал барьж нэг сайхан тухтай суу. Өөрийхөө онцлогуудыг сайн бодоод сурах тактикаа бичээд тавь.

2. Би өглөө сэргэг билүү, орой сайн толгойд юм ордог билүү, өдрийн аль цагт анхаарал минь сайн төвлөрдөг билээ.. гээд нэг эргэн сана. Чухал цагуудаа харамлаарай.

3. Үг цээжлээд л хэлийг сурчихдаг юм биш л дээ. Гэхдээ үг цээжлэхгүйгээр хэл сурсан хүн байдаггүй юм шүү. Шинэ үгний өдрийн нормтой бол. Жишээ нь, өдрийн 30 үг нам сур.

4. Ганц жил монгол дуу, кино, контентоос татгалз. Рийлс үздэг алгоритмаа монгол рийл бараг гардаггүй болтол нь англи хэлтэй рийлс үз.

5. Үг цээжилдэг hippocards апп дотор fav дараад дуртай үгийн картаа ялгаж хадгалдаг болсон байгаа. 1000 үг цуглуулах гээд үзээрэй.

2025 он бол таны он!" гэсэн байна. 


0
angry
3
care
0
haha
15
liked
5
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.108
2025/03/29
0
0
Баярлалаа
Хариулах
103.212.118.131
12 цагийн өмнө
0
0
Баярлалаа
Хариулах
202.126.90.133
18 цагийн өмнө
0
0
Баярлалаа.
Хариулах
103.212.119.206
2025/01/03
0
0
Баярллаа
Хариулах
118.235.10.80
2025/01/02
1
0
Vnet zubulguu ugsun tanid bolon ger bvldni ervvl enh az jargal hvsie
Хариулах
Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23