СОРОБАНЧИН ХҮҮХДҮҮД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 79 ЦОМ ХҮРТЛЭЭ


Энэтхэг улсын Шинэ Дели хотноо  дэлхийн 30 орны 7500 хүүхэд өрсөлдсөн “UCMAS International Competition 2024” Олон улсын тэмцээнд манай Тояа Хүүхэд Хөгжлийн Академи"-ийн хүүхдүүд амжилттай оролцож, “Гранд Чампион цом”- 1, “Чампион”- 10, “Алтан цом”- 22, “Мөнгөн цом”- 16,  “Хүрэл цом”- 30-ыг  хүртжээ.

Тус академи нь 2008 оноос Соробан сампингийн сургалтыг Монголд анхлан нэвтрүүлж, 2012 оноос Малайз улсын Куала-Лумпур хотод төвтэй дэлхийн 80 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн, 5500 орчим сургалтын төвөөс бүрдсэн “UCMAS” Олон Улсын боловсролын байгууллагын дэвшилтэт 10 хурууны сампингийн хөтөлбөрийг стандартын дагуу хэрэгжүүлэгч, Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар юм.

2012 оноос өдгөөг хүртэл 12 жилийн хугацаанд Малайз, Энэтхэг, Арабын Нэгдсэн Улс, Камбожи зэрэг улсуудад зохион байгуулагдсан “Abacus & Mental Arithmetic” Олон улсын тэмцээнүүдэд манай 520 гаруй хүүхдүүд Соробан сампингийн 11 төрөлд өрсөлдөж, "Гранд Чампион цом”-6, “Чампион цом”-65, “Алтан цом”-178, “Мөнгөн цом”-332, Багаараа 1-3-р байранд 5 удаа шалгарсан байдаг. 

Мөн 2019 оноос АНУ-ын “UAAA” Сампингийн холбоотой хамтран ажиллаж,  2020 оноос өдгөөг хүртэл “UAAA Global Cup” тэмцээнүүдээс “Гранд чампион цом”-12, “Чампион цом”-15, “Алтан цом”-75, “Мөнгөн цом”-47, “Хүрэл цом”-12, Тусгай байр-6, Шагналт байр- 35-г эзэлсэн амжил үзүүлсэн юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛ… 2 цагийн өмнө
ТАКСИНЫ ЖОЛООЧ 4 цагийн өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 7 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 7 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 7 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 18 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС Өчигдөр
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр
Х.БАЯНМӨНХ АВАРГЫН 1972 ОНЫ ЯРИЛЦЛАГА Өчигдөр
АВЛИГЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “WORLD JUSTICE PROJECT” БАЙГУУ… Өчигдөр
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/02/02
2025 ОНЫГ ТҮҮХЭНД БҮРТГЭГДСЭН ХАМГИЙН ДУЛААН ГУРВАН ЖИЛИЙН НЭГ БОЛСНЫГ… 2026/02/02
Н.ӨСӨХБАЯРЫН УЛСЫН ГАРЬД ЦОЛЫГ ХАСАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЧЭЭ 2026/02/02
ДИДДИГ ТҮПАК ШАКУРЫН ҮХЭЛД СЭЖИГЛЭН ШАЛГАЖ ЭХЛЭВ 2026/02/02