Б.ЭНХЗАЯА: ХҮҮХЭД МЭДРЭЛИЙН ЯДАРГААНД ОРООД ТАРХИНД НЬ ӨВДӨЖ БАЙГАА ГЭДЭГ МЭДРЭМЖ ТӨРДӨГ...


Сэтгүүлч Б.Энхзаяа олон нийтэд хэрэг болох нэгэн сэдвийг өөрийн цахим хуудастаа хөндөн бичжээ. Тухайлбал, хүүхэд хэвлийгээр өвдөж байна гэдэг нь утас дэлгэцийн хэрэглээ, буруу дадал зэргээс болсон байх магадлалтай талаар бичсэн байна. 

Б.Энхзаяа "Хэвлийгээр өвдөж байна гэдэг хүүхдүүдтэй хүмүүст хэрэг болж магад…

Том хүү наймдугаар сараас эхлээд хэвлий орчмоор өвдөж байна гэдэг зовиур хэлээд, хичээл орох үеэр бүр хүндрэв ээ. Дүүргийн хүүхдийн эмч дээр хэд ч очив. Тодорхой оношгүй, эхо, цусны шинжилгээгээр зүгээр гээд л буцаагаад байсан. Сүүлдээ хичээлдээ явахаа больж, өдөржин зовиур хэлдэг болов. Эх нялхсын яаралтайгаар хэд ч очсон юм. Хэд ч эход нь харуулав.
Харин нэг удаагийн эхогоор хэвлийд олгой төстэй дүрс ажиглагдлаа гэснээр нарийн шинжилгээнүүдэд орлоо. Унтуулгатай ходоод, бүдүүн гэдэсний дуранд зэрэг оров. Хүүхдээ өвдөх, унтуулгатай байгааг харах шиг хүнд зүйл байсангүй.
Хариу ч гарлаа. Тунгалгийн булчирхайнууд томорч, үрэвссэн гэв. Эх нялхастаа хэвтэж эмчлүүллээ, өвчин намддаггүй ээ. Ахиад л эмч дээрээ очлоо. 3 сар ажиглаад булчирхай томорсон байвал хавдрын шинжилгээ хийнэ ээ л гэнэ. Хүүхэд өвдөх, тэр тусмаа оношгүй өвдөх, бүр тэр нь хавдрын шинжилгээ ярьж эхлэх тэнгэр харанхуйлахаас ч цаашаа юм билээ.
Өвдөлт байсаар л байлаа. Ахиад л эмч рүүгээ. Эх нялхсын хоол боловсруулах эмгэг судлалын тасгийн эмч Энхзул “Та нар хүүхдийнхээ сэтгэлзүйтэй ажиллаад үз. Анагаах талаасаа ноцтой өөрчлөлт алга. Хүүхэд маш их мэдрэлийн ядаргаанд орохоор тархинд нь өвдөж байгаа гэдэг мэдрэмж төрөөд өвдөөд байгаа юм. Сүүлийн жилүүдэд ийм зовиуртай хүүхдүүд маш олон болсон” гэлээ. Итгэсэнгүй ээ. Үнэхээр өвдөөд байгаа хүүхэд сэтгэлзүйн асуудлаас болсон гэдэг сонин санагдаад. Гэсэн ч аргаа барсан хүмүүст найдвар тасрах биш. Утас үзэхийг нь болиулаад ярилцаж, тоглоод эхэллээ. Сар хүрэхгүйн дотор ид шидийн гэмээр өвчин зовиур нь алга болоод хичээлдээ ч явж эхэлсэн. Одоо бол хэвийн амьдралдаа ороод үнэхээр сайхан байна. Хүүхдийн сэтгэл зүй гэж маш чухал юм байна.
Хүүхдийнхээ хичээлийг нь хийлгээд инээх, уйлах, загнах шиг сайхан юм алга…
Сандарсан үед тусалсан хүмүүстээ баярлалаа.
Дашрамд дурдахад, Эх нялхсын хоол боловсруулах эмгэг судлалын тасагт хэвлийн өвдөлттэй, тэр нь тунгалгийн булчирхай томорсон гэдэг оноштой хүүхдүүд маш олон ирдэг юм билээ. Хуучин бол ийм оноштой хүүхэд бараг ирж байгаагүй гэдгийг эмч нар хэлж байсан. Уг нь манайх хүүхдүүддээ анхаарчихдаг гээ өөрийгөө бодоод явххд байсан ч хангалттай байгаагүй бололтой. Тэгэхээр сүүлийн үед хоолны буруу дадал, утас дэлгэцийн хэрэглээ, аав ээжүүд хүүхдүүддээ цаг гаргадаггүй энэ 3 шалтгаан хүүхдийн өвчлөлийн том үндэс болдог юм байна гэдгийг хэрэг болж магадгүй гэж бичлээ." гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23