Х.ХАТАНБААТАР: ХУРДАН УНШЛАГЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН АНХНЫ МӨНГӨН МЕДАЛЬТАН ТӨРЛӨӨ


Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас анхны мөнгөн медальтан төрсөн талаар цахим хуудастаа нийтэлжээ.

Х.Хатанбаатар" ГАЙХАЛТАЙ МЭДЭЭ ИРЛЭЭ

World Speed Reading Championships 2024 буюу Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас анхны мөнгөн медальтан төрлөө.

Дүүдээ, шавьдаа, Монголын Оюун Ухааны Академийн Ахлах дасгалжуулагч, Ой тогтоолтын спортын Олон улсын шүүгч Б.Баасандорждоо халуун баяр хүргэе! 

Дашрамд дурдахад миний хувьд анх 2008 онд хурдан уншлагын олон улсын тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртэж байсан билээ. Тухайн үед унших хурд маань нэг минутад дунджаар 936 үг, ойлгоц 85% гэсэн үзүүлэлтийг гаргаж байсан юм. Энэ гаргасан амжилт өнөөдрийн Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулах гол шалтгаан болсон юм. Тэр цагаас хойш уншлагаараа олон улсын 5 тэмцээнд оролцож нийт 3 медаль хүртсэн түүхтэй.

Хурдан уншлагын тэмцээний үндсэн шалгуур нь урьд өмнө хаана ч хэвлэж байгаагүй зохиол буюу бүтэн ном уншуулж дараа нь ойлгоцыг нь олон талт асуулт, тест, үг нөхөж бичих зэргээр шалгадаг. 

Өнөөдөр ар араасаа гайхалтай мэдээтэй сайхан өдөр байна." гэжээ. 

Дашрамд дурдахад БНТУ-д 2024 оны 12 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд болсон 33 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үeэр "Олон Улсын Их Мастер" цолны болзлыг Э.Үүрийнцолмон, О.Наранзул, Ц.Оюун-Эрдэнэ нар хангасан юм. Тус цол нь ой тогтоолтын спортын хамгийн том цол бөгөөд 2019 оноос хойш манай тамирчид тус цолны эзэд болоогүй байсан бол энэ жил 3 цолтон нэмэгдсэн байна. Ингэснээр  "Олон Улсын Их Мастер" цолтой нийт 13 тамирчинтай болжээ.

Түүнчлэн “Олон Улсын Мастер” цолны болзлыг Б.Батсоёмбо, Э.Билгүүнтөгс, Г.Намуундэлгэр, Н.Марал, Б.Мөнхтүшиг, Б.Сэлэнгэмөрөн нар хангаж 14 жилийн хугацаанд нийт 69 мастер цолтой тамирчидтай болсон байна.

“Олон улсын мастер” цолны болзлыг доорх шалгуурыг хангасан тохиолдолд олгодог байна.

  • - 1 цагт 1400+ цифр
  • - 1 цагт 14+ багц хөзөр
  • - 1 багц хөзрийг 40 секундээс бага хугацаа
  • - Нийлбэр оноогоо 3000-аас дээш давуулсан тохиолдолд олгодог.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 11 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 19 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 21 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23