ЦЭРГИЙН ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСАН БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОК ЁЛЬ ГЭЖ ХЭН БЭ?


БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль цэргийн онц байдал зарласан нь дуулиан дэгдээгээд байна. Тэрбээр Хойд Солонгосын коммунист хүчнээс улс орноо хамгаалах зорилготой, сөрөг хүчин төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж бослого гаргахыг оролдсон талаар мэдэгдэлдээ дурдсан юм.

БНСУ-ын Үндэсний ассамблей яаралтай хуралдаж, нийт гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн тогтоосон цэргийн онц байдлыг цуцлах санал өгсөн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн энэ үйлдэл түүнийг шүүмжлэх хандлагыг улам бүр нэмэгдүүлж байгаа аж. Ардчилсан намын шилдэг удирдагч Пак Чан Дэ Ерөнхийлөгчийг даруй ажлаа өгөх ёстой гэсэн байна. Харин өөр нэг намын дарга болох Чо Кук "Тэр бүх хүмүүсийг цочирдуулсан. Ерөнхийлөгч бол аюултай хүн. Ардчилал, Үндсэн хуульд заналхийлж байна" гэжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль 1960 онд төрсөн, 2022 оны тавдугаар сард тус улсын 20 дахь Ерөнхийлөгч болсон. Хойд Солонгостой холбоотой асуудалд илүү хатуу байр суурь баримтлахаа амласан тэрбээр ардчилсан журмаар сонгогдсон БНСУ-ын аль ч ерөнхийлөгчөөс хамгийн бага дэмжлэгтэйгээр уг албыг хаших болсон гэгддэг.

Өнгөрсөн долоо хоногт явуулсан санал асуулгад рейтинг нь 19 хувь болтлоо буурсан бөгөөд олон хүн улс орны эдийн засгийн талаар явуулж байгаа бодлого болон эхнэртэй нь холбоотой маргаантай асуудлаар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Юн хуулийн мэргэжлээр суралцсан бөгөөд прокурор байхдаа авлигатай тэмцэж нэрд гарсан, Ерөнхийлөгч асан Пак Гын Хег эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгахад чухал үүрэг гүйцэтгэсэн.  Мөн 2019 онд тус улсын ерөнхий прокурорын хувьд Ерөнхийлөгч Мун Жэ Иний тэргүүн туслахыг залилан мэхлэх, хахууль авах хэрэгт буруутгаж байсан юм.

Сөрөг тал болох консерватив үзэлтэй Ард түмний хүч нам Юныг ерөнхийлөгчид нэр дэвшихийг санал болгосон байдаг. Түүнийг БНСУ-ын түүхэн дэх хамгийн бага зөрүүгээр ялалт байгуулсан гэдэг.

Ерөнхийлөгч болсноосоо хойш удаа дараа шүүмжлэлд өртөж ирсэн бөгөөд хүнсний барааны үнийн нэмэгдэл, эдийн засгийн асуудлууд, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж байна хэмээн түүнийг буруутгадаг. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 13 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 19 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 21 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 23 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 23 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23