Г.ОДГАРАВ: ХУДАЛД ДИЙЛДЭВ. БАЯРТАЙ 1111!


Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн даргаар ажиллаж байсан, сэтгүүлч Г.Одгарав цахим хуудастаа ийнхүү бичжээ. 

Г.Одгарав "Яг 8 сар Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн даргаар ажиллаж, өнөөдрөөс ажлаа хүлээлгэн өглөө.

Эхлүүлсэн өч төчнөөн ажил байсан ч халагдахыг дээрээс албадлаа. Залуу хүнийхээ хувиар сэтгэл зүтгэл гарган төрд шудрагаар, амжилттай ажиллаад ч худал хуурмаг, бусармаг хүмүүст дийлдлээ.

Хамгийн хорчин, муу үйлэндээ чадварлаг, бүр бүлэглэл болчихсон хүмүүс дунд ажиллаж үзлээ.

Төрийн ажлыг яс хийлгэж, түмний гомдлыг засагт шударгаар тайлагнасныхаа төлөө дээрээсээ ч доороосоо ч хавчигдаж, энэ хэдэн сарыг тэвчээр заан өнгөрүүллээ. Хүнийг харлуулах, унагах тэдэнд их амархан юм билээ.

Энэ хэдхэн сард миний бие тэдний олон жил хийж бараагүй чамгүй их ажлыг санаачлан, шинэ 11-11 төвийг бүтээх алхмаа амжилттай эхлүүлж байлаа.
Нам гүмд дарагдсан 11-11 төвөө иргэдийн асуудлыг сонсох, шийдвэрлэх сайд дарга нарын ажлын талбар болголоо.

Ерөнхий сайдад хүсэлт тавьсны эцэст долоо хоног болгон Засгийн газрын хуралдаанд иргэдийн хамгийн их гомдол дагуулсан 3 асуудлыг өөрийн биеэр танилцуулж, түүний дагуу цаг үеийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ орууллаа.

Мөн
✔️1111 төвийн дуудлага алдалтыг багасгахын тулд хиймэл оюун ухаанд тулгуурласан виртуал агенттай болгох, ✔️Иргэдийн гомдлын шийдвэрлэлтийн явцыг И-Монголиагаар дамжуулан мэдээлдэг болгох,
✔️Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний тайлан системийг нэгтгэх,
✔️7 хоног болгон ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайдтай иргэний 2-3 гомдлын газар дээр ажиллах,
✔️Сайд дарга нарт шуурхай шийдвэрлэх гомдол, мэдээллийг мсж, мэйлээр илгээдэг болгох,
✔️Алдаатай байсан бүртгэл тайлангийн системийг боловсронгуй болгон хөгжүүлэх зэрэг олон ажлыг сайд нартай эхлүүлээд явж байлаа.

Харамсалтай нь эдгээр ажлаа дуусгах хугацаа надад өгсөнгүй цэг тавиуллаа. Иргэдийн гомдлыг дамжуулдаг бус шийдвэрлүүлдэг, төр нь ард түмнээ сонсоод өнгөрдөг бус ажил хэрэг болгодог тийм л том зорилгод хүрэхээр ажиллаж байлаа.

Энэ хугацаанд төрд хийж бүтээх эрмэлзэлтэй сайд даргатай бишгүйдээ таарч явлаа. Гэвч тэдний ажлыг гацаадаг, дундуур нь хор хутгадаг, хор найруулдаг, хайрцагладаг, удаан бугшсан дунд, доод шатныхан нь олонх юм билээ.

Ёстой л хуйгаар нь цэвэрлэж, цус сэлбэж байж л шударгаар амжилттай ажиллах нөхцөл бүрдэх юм билээ. Тиймгүй бол яг л над шиг сэтгэл зүрх, цаг зав, хөдөлмөрөө бараад, урмаа хугалаад хоцрох нь ээ.

Хэрэв надад баг байсан бол, хэрэв үнэн ноёлж байсан бол би ихийг бүтээх байлаа... (Дарга нар яагаад багаа бүрдүүлдгийг яс махандаа тултал ойлгосон) Юм нэгээр дуусахгүй. Үүнээс ч илүүг санаснаараа бүтээх өдөр ирэх байх аа!" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23