ТӨРИЙН АЛБАНД ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Б.Хэрлэн нар өчигдөр (2024.09.05) Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хороонд ажиллалаа.


Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн төрийн албан хаагчдын талаарх танилцуулгадаа төрийн 4239 байгууллагад 229 621 төрийн албан хаагч ажиллаж байгаа нь нийт хүн амын 6,8 хувь, ажиллах хүчний 17,9 хувийг эзэлж буйг дурдлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 500 иргэн шинээр ажилд орсон нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын үр дүн гэв. Төрийн албаны зөвлөл 2019-2024 онд төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр бүртгэл явуулж, 2024 оны эхний найман сард 471 сая төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлжээ.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэд, олон нийтийн зүгээс төрийн албанд өгч ирсэн үнэлэмж, үнэлгээ сул байгаад анхаарал хандуулж, хариуцлагатай төрийн алба, албан хаагчийг бий болгох, төрийн албаны хүний нөөцийн бодлого, зааг ялгааг тодорхой болгоход анхаарлаа хандуулж ажиллана гэлээ.  Цаашлаад “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичгүүдэд төрийн албаны шинэчлэл, төрийн албаны бүтцийн өөрчлөлтийн асуудлыг тусгаж чадсаныг тодотгоод төрийн албанд процессын дахин инженерчлэл хийх шаардлагатай талаар онцоллоо. Ингэснээр орчин цаг, нийгмийн хэрэгцээнд тулгуурлан, олон нийтийн хүлээлтэд хүрч чадахуйц бүтэцтэй төрийн албыг бий болгох боломжтой гэв.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ төрийн албанд томоохон шинэчлэл хийх нь зүйтэй бөгөөд хариуцлагын тогтолцоог чангатгаж, төрийн албанд шатлан дэвших гол шалгуурт ёс зүйн асуудлыг оруулах ёстой гэсэн бол, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар төрийн албаны нэр хүндийг унагааж буй ёс зүйн доройтол, авилга, хүнд сурталтай тэмцэх, дахин инженерчлэл хийх зайлшгүй шаардлагатай хэмээв. Мөн ТАЗ-ийн гишүүд Ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байгаа нь хараат бус үйл ажиллагаа явуулахад учир дутагдалтай талаар дурдлаа.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хянан шалгах дөрөв дэх засаглалыг бий болгох талаар санал хэллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон нийт төрийн албанд итгэх итгэл илт суларч байгаа нь арга барил, үзэл баримтлал, философийн хувьд хоцрогдсон учраас УИХ хууль эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж байна гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 11 цагийн өмнө
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 13 цагийн өмнө
ХОВД, УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ, ГОВЬ-АЛТАЙН ХОЙД СУМДЫН НУТГААР З… 15 цагийн өмнө
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ Өчигдөр
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… Өчигдөр
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО Өчигдөр
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ Өчигдөр
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… Өчигдөр
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… Өчигдөр
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… Өчигдөр
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … Өчигдөр
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … 2026/10/22
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 2026/10/22
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА 2026/10/22
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… 2026/10/22
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… 2026/10/22
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 11 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ 2026/10/16
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ 2026/10/16
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 2026/10/16