ТАЙЛАНД ЗАЛУУ ЦЭРГИЙН АЛБАНЫ СУГАЛААНД ОРОЛЦОХООС ТАТГАЛЗАЖ БУЙГАА ЗАРЛАЛАА


Тайланд улсад дөрөвдүгээр сар бүр залуус цэргийн алба хаах сугалаанд оролцдог байна. Хэрвээ улаан хуудас татвал хоёр жилийн цэргийн алба хаана. Харин хар хуудас татвал цэргийн албанаас чөлөөлөгддөг ажээ.

Тэгвэл 27 настай Нетивит Чотипхайтфайсал хэмээх залуу өнгийн хуудас сөхөж, цэргийн алба хаах журмыг хуучирсан, ялзарсан арга хэмээн үзэж татгалзсан байна. Түүнийг үүнийх нь төлөө гурван жил хүртэл хугацаагаар хорьж  ч магадгүй болжээ.

“Би түгшиж байна. Шоронд аваачаад хийчихвий гэж айхдаа сайн унтаж амарч чадахгүй юм. Хэрвээ тэгвэл би олон зүйлээ алдана. Би чинь хувьдаа жижиг ч гэсэн бизнестэй хүн. Гэхдээ хэн нэгэн энэ тогтолцоо, журмын эсрэг тэмцэх ёстой гэж би үзэж байгаа” хэмээн Нетивит мэдэгджээ.

Түүний үзэж буйгаар бол цэргийн албанд ихэвчлэн ядуу айлын хөвгүүдийг явуулдаг. Мөн хээл хахууль өгч цэргийн албанд явахгүй байх тохиолдол олон гэнэ. Оюутан цэрэг гэх хөтөлбөр байдаг ч гэлээ тэр нь ихэвчлэн хувийн сургуулийн хүүхдүүд буюу баян айлын хүүхдүүдийг л авдаг ажээ.

2014 онд цэргийн томоохон албан тушаалтнууд Тайландад төрийн эргэлт хийж, зургаан жилийн турш улсыг удирдсан. Харин 2020 оны сонгуулиар ялагдал хүлээсэн тул буусан юм. Хэдийгээр саяхан болсон сонгуульд Урагшаа хөдөлгөөнийнхөн ялалт байгуулсан ч гэлээ сенатуудын танхимаас тэдний ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, улмаар Төр засгаа удирдахын тулд сөрөг хүчинтэй хамтрах ёстой болоод байгаа.

Нетивитийн бодож буйгаар бол цэргийнхэн төрийн эргэлт хийсэн нь цэрэг армид олон залуусыг сугалаагаар гэх нэртэйгээр хүчээр татаж, хүчийг нь зузаатгадагтай холбоотой аж. Мөн Тайландад хугацаат цэргийн алба хааж буй залуус амиа хорлох явдал байсхийгээд гардаг ч энэ талаар тодорхой мэдээлэл хийдэггүй байна. Мөн шашины тодорхой зэрэгт хүрсэн ламхай нарыг цэрэгт татдаггүй учир залуус лам болох хандлага ч гаарчээ.

“Өмнө нь хүмүүс ингэж үгээ хэлж зүрхэлдэггүй байлаа. Гэхдээ одоо байдал өөр болсон. 2020 онд залуучууд олноор оролцсон жагсаал цуглаан өрнөсөн. Тэр жагсаалаар зөвхөн цэрэгт алба хаах журмыг өөрчлөхийг шаардсанаас гадна улс оронд болохгүй байгаа олон асуудлыг сөхөж тавьсан” хэмээн Нетивит өгүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 14 минутын өмнө
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 1 цагийн өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 1 цагийн өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 15 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 21 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 23 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… Өчигдөр
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/04
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23