Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа БНСУ-ын Дэгү хотод болж буй World Masters Athletics Championships тэмцээний 800 метрийн гүйлтийн төрлийн 90-ээс дээш насны ангилалд түрүүллээ.
Ц.Раднаа тус тэмцэээний 100 метрийн төрөлд мөн түрүүлж, одоогийн байдлаар хос алтан медаль хүртээд байна. Тэрбээр нийт 6 төрөлд өрсөлдөх юм.
Ц.Раднаа мөн 800 метрийн замд 85-аас дааш насны тамирчидтай амжилттай уралджээ. Тэрбээр "90 гаруй насандаа дэлхийн аваргын замд гарч, өөрийгөө сорьж, залуу тамирчидтай мөр зэрэгцэн уралдана гэдэг өөрөө их хувь завшаан юм. Замын туршид өрсөлдөгч бүрээсээ урам авч, эцсийн мөч хүртэл тэмүүлсээр барианд хүрэх тэр агшин… Тэр л мөчид бүх хичээл зүтгэл, бүх хөдөлмөр минь үнэ цэнтэй санагддаг.Хамгийн сайхан нь - Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж, эх орныхоо далбааг өндөрт өргөн, алтан медаль хүртсэндээ баяртай байна.
Өнөөдөр Дэгүд +38°C маш халуун байлаа.
Халуунд уралдаж байхдаа нутгийнхаа сэрүүн салхийг, Монголынхоо тал нутгийг их саналаа." хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна